Дэд ерөнхийлөгч асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг ХҮН намын жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ

Zuv.mn
2024/05/20

УИХ-ын дарга, Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг ХҮН намын жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

Г.Уянгахишиг нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төрөх эмнэлэгт эцэг Раднаасүмбэрэлийн Гончигдорж, эх Дамдинсүрэнгийн Хишигт нарын ууган охин болон мэндэлсэн. Эцэг эхээс дөрвүүлээ, нэг охин дүү,  хоёр эрэгтэй дүүтэй. 1985 онд Нийслэлийн лаборатори Нэгдүгээр дунд сургуульд элсэн орж, 5 дугаар ангийг алгасан суралцаж, 1994 онд математикийн гүнзгийрүүлсэн  сургалттай ангийг төгссөн.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд сургууль, Бонн хотын Их Сургуулийн Хуулийн сургуулийг төгсжээ.

Концессын тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын багц хуулийн төсөл, Хөрөнгийн зах зээлийн холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах багц хуулийн төсөл г.м хууль тогтоомжийн төсөл дээр Төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтарсан ажлын хэсгүүдэд орж ажилласан туршлагатай аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна