Комедиан Д.Амартүвшин Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ өгчээ.
Тэрбээр, "Би яг үнэндээ Ан-ын дотоод асуудлыг сайн мэдэхгүй байна. Би зүгээр урдах ажлаа хийгээд л өөрийн үзэл санаа, чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө, бага татвартай байх ёстой гэдэг чиглэлээ л барьж ажиллана.
Миний байр суурь зүгээр л өөрийнхөө урдах ажлыг л хиймээр байна. Дөнгөж намд орсон ирсэн учраас намын зодоон энэ тэр нь надад үнэхээр хамаагүй. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Иргэдээ эрх чөлөөний төлөө саналаа өгөөрэй. Магадгүй энэ 2024 оны сонгууль данхан төрийг хязгаарлах хамгийн сүүлчийн боломж байж магадгүй шүү. Бид энэ боломжоо алдах юм бол 2028 оны сонгууль зүгээр л дарангуйллын сонгууль болно гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна