Улс төрийн нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Ингэснээр нэр дэвшигчид аль тойрогт, хэнтэй очих нь тодорхой болж албан ёсны эрхээ өвөртөлсөн нь улс төрийн хүрээний халуун сэдэв болж байна.
Тэгвэл бид энэ удаад эрх баригч намаас баруун бүс рүү илгээж байгаа кандитатуудын ХЭН нь хэн бэгэдгийг онцолж байна. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт буюу том тойрогт Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймагт 10 нэр дэвшигч өрсөлдөх боломжтой.
Эрх баригч намаас тус намын генсек Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн. Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нарыг баруун бүс рүү илгээх мандат олголоо.
Энэ дунд баруун бүсэд олны анхаарлыг татаж буй хүмүүс буюу УИХ-ын гишүүн биш. Өөрөөр хэлбэл, “гадна”-аас нэр дэвших эрхээ авсан дөрвөн хүн байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нар юм.
ХӨДӨӨ АЖ АХУЙГААР ДАГНАСАН З.МЭНДСАЙХАН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Сангийн яаманд газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Хөдөө аж ахуйн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөх гээд төрд хариуцлагатай албан тушаал хашиж ирсэн байна.
Тэр дундаа цар тахлын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, цар тахлын хүнд хэцүү цагт Монгол Улсын хил гааль хаагдаж хүнсний хомсдолд орох эрсдэл үүссэн энэ үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсны хувьд З.Мэндсайханд ачааг нь үүрч байв. Харин зөв менежмент хийж, оновчтой бодлого авч хэрэгжүүлсэнээр ковидын хүнд үед манай улс хүнсний хомстолд ороогүй гэлцдэг.
Мөн салбарын сайдаар ажиллаж байхдаа “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн өрнүүлж энэ хүрээнд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж үр дүнд нь өмнө бид хүнснийхээ 80 хувийг гаднаас авдаг байсан бол өнөөдөр Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт 18 хувийн өсөлт гарч, хүнсий ногооныхоо 85 хувийг дотоодоосоо хангадаг болсон байна.
Энэ хүрээнд хүнсээ дотоодоосоо хангах үндэсний хэмжээний “Хүнсний хувьсгал” аяныг З.Мэндсайхан Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа анх санаачлан эхлүүлж Монголчууд эх нутгийнхаа хөрсөнд өөрсдийнхөө гараар бий болгосон эрүүл хүнс хэрэглэж байж эрүүл, урт наслах бодлого, энэ үзэл санааг үндэсний хэмжээнд өргөн хүрээнд ажил хэрэг болгожээ. Өөрөөр хэлбэл, З.Мэндсайхан Засгийн газарт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад үргэлжлүүлээд Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд хөдөө аж аж ахуйн салбараар дагнаж яваа юм.
“ХОВД”-ЫН Э.БОЛОРМАА
Харин Ховд аймгийн Засаг дарга Х.Болормаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөх байв. 2021 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдон ажилласан.Тэр Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахад оролцсон. Энэ ч хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ахиц гаргах зорилгтойгоор Ерөнхий сайд болон МАН-ын улс төрийн дэмжлэгийг авч, Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр АНУ-ын Орегоны их сургуулийн бакалавр бөгөөд эдийн засагч, олон улсын харилцаа мэргэжилтэй. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН С.ЭНХБОЛД
С.Энхболд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Цар тахлын жил эрүүл мэндийн салбарыг удирдаж байхдаа хүн амыг вакцинжуулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог орон даяар хийхэд чухал үүрэг оролцоотой ажилласан хүмүүсийн нэг. Тэрээр 2004 онд АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 10 гаруй жил ажиллаж, 2007 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 онод Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Дүрс оношилгооны төвийн дарга, Эрүүл мэндийн сайдаар ажилласан.
“ТАТВАР”-ЫН Б.ЗАЯАБАЛ
Дараагийнх нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал. Тэрээр татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа нэлээн үр дүнтэй, бодит хэмнэлт гаргаж чадсан гэлцдэг. Тухайлбал, татварын албаны цахим шилжилт, шинэчлэлд татвар төлөгч талдаа бүртгүүлэх, тайлагнах, төлөх ажиллагааг цахимжуулснаар жилдээ нэг орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Жорж Майсоны их сургуулийг төгссөн. УИХ-ын гишүүний туслах, Өрхийн Амьжиргааг дэжих хөтөлбөрийн төслийн ажилтан, Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга, Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх, Татварын Ерөнхий Газрын дэд дарга, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.34
Зиа хөөрхий мэрэгжлийн луйварчин хулгайч дээрэмчин Чимидийн Хүрэлбаатар саарал толгойлчихоод аймаар хүн дээ.Монгол улс нэг хэсэг энэ хулгайчаар мөнгөнийхөө авдрыг мануулсан ханаж цаддагүй энэ их мөнгөө үхэхдээ авсныхаа доор авсан дотроо хийгээд аваад явна л гэж үзэж байна даа.Сайд асан донгио луйварчин Энхболд адуучин царайлчихаад үеэлүүдтэйгээ нийлж 17,2 сая долларыг зүгээр л самарчихсан энэ хүн төрд гарч яах гэж байгаан жинхэнэ мэрэгжлийн хулгайг Хүрэлбаатар багшаараа заалгах нь Увсууд энэ хүндээ салаавч өгөөд буцаачих та нар дуучин Жавкад гал манартал цоходсон одоо энэ гөлгийг цохд Хотгор шанагийн орд газрыг зүгээр л зарчихсан гадаадын иргэнд 100 жилээр түрээслүүлэх хуулийг хэвээр үлдээнэ гэж асар их гачаалдсан төмсөг.Болормаагаа дэмж час улаан өнгийг шүтдэг аппаратыхаа хүмүүсийн бандааш лээвчигийг хүртэл час улаан өнгөөр ижилсүүлсэн энэ хүүхнээс юм гарч магадгүй.Өөрийх нь дотоож час улаан бенц гага гэж харж байна би ингээд амжилт Хүрэлбаатар Энхболд хоёроо сонгож тэнэгтэв баруунтангуудаа жинхэнэ хулгайч дээрэмчингээ харуулсан хоёр шүү
Хариулах202.9.40.210
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich
Хариулах