Л.Гантөмөр: Сонгогчид хүссэн учраас "Ялагдаагүй" Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн

Х.Батсайхан
2024/05/27

Ардчилсан нам СЕХ-нд нэр дэвшигчдээ бүртгүүлэх хоёр тусдаа хүсэлт өгч, уг хоёр хүсэлтэд бичигдсэн нэрс ялгаатай байснаас эргэлзээтэй байдал үүсээд байгаа билээ. СЕХ өчигдөр энэ талаар олон нийтэд мэдээлж, албан ёсны тайлбар өгөхийг Ардчилсан намаас шаардсан. Тэгвэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр СЕХ-нд тайлбараа өглөө. Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран мэдээлэл хийв.

 Мэдээллийн үеэр Л.Гантөмөр АН нэр дэвшигчдээ тодруулахдаа баримталсан зарчмуудаа тайлбарлав.

Тэрбээр “Ардчилсан нам өнгөрсөн жилээс Монгол Улсаа бүтэн тойрсон. Тэр үед ард түмэн юу гэж хүссэн бэ гэхээр “Үнэхээр биднийг энэ ядуурал, ажилгүйдэлийг арилгах, бидний дэмжлэгийг авч чадах хүнийг явуулж өгөөрэй” гэж байсан.

Тийм учраас бид ялагдаагүй ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягаа оруулж ирсэн. Залуусыг оруулж ирсэн. Та бүхэн сайн тогтоогоод аваарай. АН-ын 126 нэр дэвшигчдийн 102 нь урьд өмнө УИХ-д сонгогдож байгаагүй шинэ хүмүүс байгаа.  

Ардчилсан нам сонгуульд оролцоно. АН СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ өгч, батламжаа авсан. Одоо нэр дэвшигчдийг бүртгэх процесс явагдаж байна. АН сонгуульд Монголын ардчиллыг хамгаалж оролцоно” гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 62.55.205.86
    2024/05/27

    зүгээр нэр дэвшихдээ л ийм бөөн хэрүүл бузар. Сонгуулийн дараа яана даа. Гэрэл гэгээ нь эд нар гарахгүй юм даа. Гарвал л Монголд амьдрах ямар ч боломжгүй.

    Хариулах