СЕХ өчигдөр хуралдаад нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалсан билээ. Тодруулбал,
-татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76;
-хуульд заасан баримт бичиг дутуу 63;
-шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5;
-нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4;
-сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4;
-төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1;
-Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзсан.
Тэгвэл “Баримт бичгийн бүрдэл дутуу”, “Татварын өртэй” шалтгаанаар бүртгүүлээгүй 139 хүн зөрчлөө энэ сарын 2-ны дотор арилгаад нэр дэвших эрхээ авах боломжтиой аж.
Хуулийн хугацаа дуусахад үлдэж буй өдрүүдэд бүх нийтээр амрах баярын өдрүүд таарч байгаа ч Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудад амралтын өдрүүдэд ажиллаж, нэр дэвшигчид шаардлагатай тодорхойлолт, лавлагаа мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн байна.
Бидэнд ирсэн мэдээллээр, татгалзсан хариу авсан хүмүүс зөрчлөө арилгахаар ажиллаж байгаа бөгөөд МАН-ын Ц.Цэрэнпунцаг, Н.Батсүмбэрэл, АН-ын Ж.Баясгалан нар татвартай холбоотой асуудлаа цэгцэлж, шалгуурыг хангажээ.
Түүнчлэн, "Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан" гэж мэдээлэгдсэн С.Баярцогт, Б.Хурц нарын нэрс АН-аас СЕХ-нд ирүүлсэн албан ёсны нэрсийн жагсаалтад байгаагүй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна