ШҮҮХ: Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулна

Х.Есү
2024/06/04

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал хаалттайгаар 09:00 цагт эхэллээ. 

Энэ талаар шүүхээс албан ёсны тайлбар гаргажээ. 

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлон зарлагдсантай холбогдуулан зарим телевиз, мэдээллийн сайтуудаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргасантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. 

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс гэм буруугийн буюу үндсэн шүүх хуралдааны төрийн болон хувь хүний нууцтай холбоотойгоос бусад хэсгийг нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр болсныг үүгээр мэдэгдэж байна.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.249
    2024/06/05

    Өнөрцэцэцгээ чамд захиж хэлэхэд шүүхийх нь танхимд шээчих тэгээ л болоо ахиж шударгуу сэтгүүлч нарыг хорихгүй ял өгөхөөн больчихноо бүүр шүүгчийх өөдөөс харж байгаад сарьчих аймаар дом шүү энэ бол заавал үүнийг хийгээрэй

    Хариулах
  • 59.153.115.132
    2024/06/04

    Бодит үнэнийг хэлдэг хүмүүсээс айдаг шүүх болжээ. Мөнгөтэйд нь тал засаж үйлчилдгийг бишгүй нэг харж байлаа. Шүүхийнхний авилга хэтэрсэн... Юу үнэн, энэ үнэн. Ард түмэн цаг ямагт харж л бгаа шүү дээ. Энд хэн нэг нь хууль зөрчиж баатар болохнээ. Хуулийн сайд нь сүүлээ хавчаад зугатсан. Өшөөгөө гар хөл бологчдоороо авахуулах нь л дээ. Ичиж үхмэр юмаа.

    Хариулах