Ч.Лодойсамбуу: Гүтгэлэггүй сонгууль хийцгээе!

Х.Есү
2024/06/05

Залуу нэр дэвшигчид өөрөөр өрсөлдөж байна. Тэд сонгуулийн бохир аргаас татгалзан, цэвэр өрсөлдөхийг бусдадаа уриалж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Чулуунбилэгийн Лодойсамбуу бүх нэр дэвшигч, улс төрийн нам, сурталчилгааны багуудад хандан, уриалга гаргалаа.

Ч.Лодойсамбуу:

"Саналаа өгөхдөө монголчууд дээлээ өмсдөг, сонгуулийг баяр ёслолын хэмжээнд хүлээж авдаг байсан. Төрөө хамтарч байгуулан, сонгох эрхээ эдэлж байгаагаа мэдэрдэг баярт мөч байсан. Үндсэн хуульд “Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Энэ эрхээ сонгуулиар эдэлдэг. Гэтэл одоо хүмүүс сонгуулийг байх ёсгүй зүйл болж байгаа мэт урам зориггүй болжээ. Ямар ч мэдээллийг хүлээж авах сонирхолгүй болчхож.

Бүх нэр дэвшигчдэдээ уриалж байна. Хүмүүсийг доош нь хийдэг, санаа бодолд нь сөргөөр нөлөөлөх гэж оролддог, сонгогчдыг юу ч ойлгодоггүй гэж боддог, ингэж хэлбэл итгэнэ дээ гэж ятгадаг явдлаа больё. Үндсэн хуулиар олгосон сонгох эрхээ эдэлж байгаа сонгогчдын эсрэг Үндсэн хуулийг уландаа гишгэсэн, янз бүрийн арга хэрэглэдэг сонгуулийг больё.

Нэг тойрогт өрсөлдөж буй аль ч нэр дэвшигчийн талаар хар мэдээлэл манай штабаас лав гарахгүй. Сонгуулийг ингэж хийхээ больё гэж уриалж байна. Үнэхээр тэр хүмүүсийг төлөөлөх гэж байгаа юм бол тэдэнд тайван байх, эрүүлээр сонголт хийх эрхийг нь өгмөөр байна. Би саяхан мэдээлэл сонссон. МАН дахиад нөгөө хэдэн телевизээрээ дахиад нэвтрүүлэг тарааж байгаа юм байна. Хар бараан мэдээллээр сонгогчдын тархийг угаахаа зогсоо гэж би МАН-аас шаардаж байна. Эрүүлээр сонголт хийх боломж өгөөч. Мэлмий нь тунгалаг, оюун санаа нь хэрсүүжсэн сонгогчдоо битгий дорд үзээч. Хар бараан мэдээлэл тарааж, “Чи үүнд итгэ. Тэр хүн чинь ийм ш дээ” гэж хар арга хэрэглэдгээ болиоч.

Би сонгууль яаж хийдгийг үзүүлнэ. Бидэнтэй хамт байгаарай" 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.65
    2024/06/06

    Энэ гөлөг юу гэнэ вэ. Хуц хуц. Иймэрхүү хөгийн адгийн шааруудыг сонгоно гэж байхгүй ээ. Баас,баас,баас

    Хариулах
  • 68.5.4.90
    2024/06/06

    Өөрөө битгий гүтгэлэг тараагаарай хийсэн бүтээснийг битгий харлуулай 126 гишүүний сургаар хэн ч бсан болно гэж бодогсод олширчээ

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/06/05

    Өөрийгөө ухаантан гэж бодсон биеэ тоосон амьтан....

    Хариулах
  • 66.181.185.18
    2024/06/05

    Дэмжихгүй. Иймэрхүү этгээдүүд ИХ-д орж ирвэл төр, улсыг самарна шүү. Сонгогчид оо!

    Хариулах
  • 202.9.40.219
    2024/06/05

    Чамд хийсэн бүтээсэн үүйл байхгүй болхоор чи ингэж ярьж бна хажууд чинь хийсэн юмтай хэлэх үгтэй хүмүүс ажлаа ярьж яваа болаоос гүтгэж яваагүй

    Хариулах