Прейкестолен /Монголоор "Индэр хад"/ бол Норвегийн баруун өмнөд хэсэгт оршдог, улсынхаа хамгийн алдартай уулын аялалуудын нэг бөгөөд жилд 300,000 гаруй жуулчин ирдэг байна.
Уг хадан дээрээс 40 гаруй насны эрэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн даваа гарагт болжээ. Эрэгтэй ганцаараа явж байсан бөгөөд гар утас, үнэмлэх нь байсан учир хэн гэдгийг нь тогтоосон ч одоогоор олон нийтэд зарлахаас түдгэлзэж байгаа аж.
Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх сэжүүр одоогоор байхгүй бөгөөд золгүй явдлыг харсан гэх хоёр гэрчийн нэг нь хохирогчийг хальтирч унасан гэж мэдүүлсэн байна.
“Энэ хад” нь “Биелэгдэшгүй даалгавар” киноны зургадугаар ангид гарснаасаа хойш олон улсад улам алдартай болсон юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна