Б.Бат-Эрдэнэ: Санал тооллого үргэлжилж байна

Zuv.mn
2024/06/28

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээс санал хураалтын талаар тодрууллаа.

2198 хэсэг дээр санал хураалтыг зохион байгууллаа. Эдгээрээс сүлжээ орохгүй байгаа 90 орчим хэсгийн хорооноос санал тоолллогын дүнг зөөж мэдээлэхээр байна. Эдгээр хэсгийн хорооны ирц одоогоор самбарт мэдээлэгдээгүй байгаа бөгөөд ирэхээр нэмэгдэж орж ирнэ гэсэн үг.

Санал авах төхөөрөмж бол сүлжээнд огт холбогддоггүй. Бүтэн өдрийн турш өөрийнхөө батарейгаар л ажилладаг. Харин ирцийн мэдээ бол рийлтайм буюу сонгогч хуруугаа уншуулахад л шууд дэлгэц дээр нэгтгэгдэж мэдээлэгдэнэ гэсэн үг.

Одоо хяналтын тооллого үргэлжилж байгаа бөгөөд хүссэн хүн орж сонирхож болно” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна