Баянхонгор аймагт өчигдөр түр зуур орсон усархаг аадар борооны улмаас айлууд усанд урссан тохиолдол гарчээ.
Тус аймгийн Жаргалант сум Эмээл толгой багийн Ханхарын-Ам гэдэг газар 14:30-14:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айл өрхийн 2 гэр усанд автсан тухай дуудлага 14:36 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход малчин Н-ын 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр усанд автсан байсныг усыг шавхаж 2 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна