Хамтарсан ЗГ: Хэн, хэн сайдаар ажиллах магадлалтай байна вэ

Zuv.mn
2024/07/09

МАН Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлж, гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд, нийтдээ 23 сайдтай байх бүтэц зурсан. Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж Засгийн газрын бүтцийг батлан, сайд нар тангараг өргөх юм. 

МАН-ын хувьд мөрийн хөтөлбөр, голлох бодлого арга хэмжээнүүдтэйгээ холбоотой яамд, сайдын суудлаа авч үлдсэн байна. АН, ХҮН намууд ч тодорхой чухал чиг үүргийн яамдыг авсан нь сонирхол татаж буй. Энэ дагуу урьдчилсан байдлаар томилогдох магадлалтай сайд нарыг танилцуулж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН ЕРӨНХИЙ САЙД Л.Оюун-Эрдэнэ

1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр

  • Тагнуулын ерөнхий газар
  • Төрийн тусгай хамгаалалтын газар
  •  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар

2. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд

  • Хөрөнгө оруулалт, худалдааны газар
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар
  •  Монополын эсрэг газар

3. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан

  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Бүсчилсэн хөгжил
  • Стандарт, хэмжил зүйн газар

ЯАМГҮЙ САЙД:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
  • Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр /АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч/
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга Г.Лувсанжамц /МАН-ын жагсаалтын #1/
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан

ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН:

5. Эдийн засаг хөгжлийн сайд Лу.Гантөмөр

  • Шинжлэх ухааны академи
  • Бодлогын судалгааны хүрээлэн

6.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

7. Сангийн сайд Б.Жавхлан

  • Гаалийн ерөнхий газар
  • Татварын ерөнхий газар

8.Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл

  • Цагдаагийн ерөнхий газар
  • Хил хамгаалах ерөнхий газар
  • Архивын ерөнхий газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Гадаадын иргэн, харьяатын газар
  • Оюуны өмчийн газар
  • Шүүх шинжилгээний ерөнхий газар

ЧИГЛЭЛИЙН:

9. Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ

  • Цаг уур, орчны шинжилгээний газар
  • Усны газар
  • Ойн газар

10.Батлан хамгаалахын сайд Д.Ганбат

  • Зэвсэгт хүчний жанжин штаб

11.Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь/Р.Эрдэнэбүрэн

12.Боловсролын сайд Л.Энх-Амгалан/П.Наранбаяр

  • Боловсролын ерөнхий газар

13.Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт

  • Иргэний нисэхийн ерөнхий газар

14.Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайд Ч.Номин

  • Соёл урлагийн газар

15.Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Д.Жаргалсайхан

  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Үндэсний геологийн алба

16.Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн сайд Ц.Туваан

  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар

17.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Бат-Эрдэнэ

  • Мал эмнэлгийн ерөнхий газар
  • Жижиг, дунд үйлдвэрийн газар

18.Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар

  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

19.Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

20.Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.130
    2024/07/09

    huduu aj ahuig baahan samraad uuriin aj ahuigaa danhaigah 4 jiliin sanaarhaltoi said 1 garchee !ter jil BH.n said bhdaa nutgiin heden generaluuddaa haus belegleed bn gej hel am garch bsndaa , mun JDU.n mungund garaa shurguulj BBS.n gazraaraa mungu ugaaj irgediig shulaad bsn bil uu ? iim hun said bj boloh uu ?!

    Хариулах
  • 103.111.68.3
    2024/07/09

    БЯБАЦОГТ ОДОО БОЛИОЧ ДЭЭ,БӨӨН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

    Хариулах
  • 103.168.34.103
    2024/07/09

    Kollegiin tugsegchid Shinjleh uhaaniig hariutsuulne gedeg ch dahiad ShU shoovdorlogdohiin doihio buizaa Tavichih gants PhD alga uu

    Хариулах
  • 64.119.31.179
    2024/07/09

    Tuvaan bol nadaas dor hun emjilj uzeegui nuhur.

    Хариулах