Энэтхэг рүү коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэр энэ сарын сүүлээр эхэлнэ

Х.Батсайхан
2024/07/09

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт бичигддэг Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох асуудлыг сонирхож, эрчимтэй хэлэлцээр хийж байгаа талаар бид өмнө нь цаг тухайн үед нь мэдээлж ирсэн билээ. Хамгийн сүүлд уржигдар “Монголын коксжих нүүрсний зах зээлд шинэ худалдан авагч нэмэгдлээ” гарчиг бүхий мэдээлэлдээ Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс худалдаж авах туршилтын тээврийг ойрын гурван сарын дотор эхлүүлэх талаар баттай эх сурвалжийн мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр уг мэдээлэл улам баталгаажиж, туршилтын тээврийг энэ сарын сүүлээр эхлүүлэхээр болсон баяртай мэдээг дуулгаж байна.

Худалдан авагч нь JSW Steel, SAIL гэх хоёр компани бөгөөд JSW Steel нь 30,000 тонн, нөгөөдөх нь 3000-5000 тонн нүүрс эхний ээлжинд худалдан авах юм байна. Цаашдын худалдан авалт амжиилттай болох эсэх нь энэ удаагийн тээвэрлэлтээс тодорхой болно гэсэн үг. Гэхдээ, туршилтын тээврийн үр дүн гараагүй байгаа энэ үед ч хоёр улс худалдааг ямар байсан хийхээр хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд үүний тулд Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар Монголд коксны үйлдвэр барьж, түүндээ кокс болгон овор хэмжээг нь багасгаад Энэтхэг рүү тээвэрлэх зэрэг хувилбаруудыг ч судалж байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна