Баяр наадмын хамгийн үзүүштэй хэсэг нь нээлт, хаалтын ёслол байдаг ч цэнгэлдэхийн багтаамжаас шалтгаалаад олон хүн үзэж чаддаггүй билээ. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жил нээлтийн ёслолыг хоёр удаа хийхээр болжээ.
Тодруулбал, нээлтийн хөтөлбөрийг долдугаар сарын 11-ний орой 22:00 цагаас дахин нэг тоглохоор болсон байна.
Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг үзэх боломжийг энэ жил анх удаа наадамчин олондоо олгож байгаа нь энэ юм.
ТАСАЛБАР худалдаа өнөөдөр (07.10) 16:00 цагаас ticket.mn сайтаар худалдаалж эхлэх юм байна. Үнийн хувьд 75,000₮, 80,000₮, 90,000₮ байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна