УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд асан Л.Энх-Амгалан шинэ засгийн газрын томилгоогоор Гэр бүл, хүний хөгжлийн яамны сайд болсон.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Л.Энх-Амгалан: Наадам, цагаан сарын өдрүүдээр урт амарвал ямар вэ?
Үндэсний наадмын болон цагаан сарын баярын өдрүүд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг учраас төрийн байгууллагуудын ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Зуны дэлгэр цагт хүн бүр гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, нутагтаа очиж амрах, цагаан сараар хөдөө орон нутгийг зорьж шинэ золгуут хийх хэрэгцээ, шаардлага гардаг. Бодит байдал дээр ажлын өдөр нэртэй ч албан бусаар амралт сунжирдагийг та бид бүгд мэднэ.
Тиймээс Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг. Үүнийг цөөлж, үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна. Гадаадын бусад улсад ч гол чухал баяраар урт амардаг туршлага бий. Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу" хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87.147.145.135
Za boli amralt nereer ARD tumniig arhiduulah arga olchood baina sh de gadaad ornuudiig duuriah geed baigaa bol uildver baiguulj ajiltai ARD tumentei bol do
Хариулах202.179.15.2
За энэ маш зөв асуудал шүү. Цагаан сар, Наадмын амралтын хоногуудыг нэмж, бусад баярын амралтын өдрүүдийг ажлын болгох хэрэгтэй. Дэмжиж байна.
Хариулах66.181.187.118
TSAGAAN SARAAR 3 HONOG HARIN NAADMAAR 7 HONOG AMARDAG BAIHAD L BOLNO TEGEED ZARIM HEREGGUI BAYARUUDAAR AMARDAGIIG BOLIULAH HEREGTEI ZAA DA TEGEED MONGOLCHUUD TERTEI TERENGUI ZUNJIN NAMARJIN NAADAJ NAIRLANA UVUL BOLDGIIG MARTANA GEDEG UNEN SHUU ZAILUUL ENE UMNU ZUGIIN GARALTAI NUHUR MUNGUUR L SAID BOLOOD BAIDAG BAIHDAA, ZORILGO N MONGOLCHUUDIIG YUUUCH HIILGUI BAYARLAH NEREER ARHIND JIVUULEH!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!
Хариулах202.126.89.216
Энэ зөв шүү. Ялангуяа наадмаар уртхан амрах хэоэгтэй. Цагаан сараар олон хоног амрах нь буруу. Баахан хэсэлт, архидалт , хөгшүүл аяыг нь даахгүй
Хариулах103.168.34.33
tsagaain Sara are amardaggui baihad arhidlt baigaagui Naadmaar 2honog amardag baihad ,usniioosol barag baigaagui
Хариулах66.181.178.118
Зөв
Хариулах139.5.219.194
МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ БАЙДАГГҮЙ ЮМ УУ. ДУРТАЙ ҮЕДЭЭ АМРААД ДУРААРАА ӨДӨӨ ЯВААД. АРД ИРГЭДЭЭ ХҮНСЭЭР ХАНГАНА ГЭЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД НААДАМ ДУУСААД 2ХОНОЖ БАЙХАД ТАЛХАА ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ, ҮСЧИНГҮҮД НЬ ЦАГААРАА АЖИЛЛАХГҮЙ , ЭМЧ НАР НЬ АМРАЛТАА НЭГ ЗЭРЭГ БӨӨНӨӨОӨӨ АВАХААР ӨВЧТӨНГҮҮДИЙН ӨВЧИН БАС АМРАЛТАА АВДАГ БОЛ ГОЁ Л БАЙНА ЗАВААРЧ ӨГЧ БАЙНА. ДЭЭДСҮҮД НЬ ХУУЛИНД ЗАХИРАГДАХГҮЙ БОЛОХООР ДООДЧУУД НЬ БАС ТЭДНИЙ АДИЛ ХУУЛИЙГ НУЛИМЖ БАЙНА
Хариулах66.181.161.217
За харин энэ маш зөв асуудал шүү өнөөдрийн байдлаар манай ажилтнуудын тал нь алга байна наадмаар ахиухан амрах нь зөв бид ажилдаа ороод ч нэмэргүй.Бүх төрийн албан хаагчид хөдөө амраад явчихна нэг л ажил ургашлахгүй урт амраачвал нэг юм салгалаад ирчихнэ хуульчилаагүй л болохоос өөрсдөө дур мэдэн урт амардаг шүү дээ
Хариулах