ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Zuv.mn
3 цаг 41 минутын өмнө

Хорих ангид байсан 21 настай залуу эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Өчигдөр /2024.07.25/ талийгаач О-гийн эгч нар мэдүүлэг авах журмаар эрүүдэн тамласан хэмээн мэдээлэл хийсэн билээ. 

Талийгаачийн ар гэрийнхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цахим хуудсаараа дамжуулан гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Тэрбээр "Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно. Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ. 

Э.БУЛГАН



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.104.166
    2024/07/31

    Алтангэрэлээ сайд төрийн албан хаагч нарт хариуцлага хүлээлгэн ажлаас халах эрх байхгүй. Цагдаагийн алба хаагч нь ЦЕГ-ын даргын тушаалаар томилогддог мөн чөлөөлөгддөг. Сайд бол бодлого ярьж байна гэж худлаа л бурдаг. Өөр эрх мэдэл байхгүй. Ийид өөрийн үүргээ сайн судал хө.

    Хариулах
  • 66.181.161.71
    2024/07/27

    Чи олон жил боксын рингэний гаднаас орилж явсан одоо харин рингэнд орж ирэхдээ овоо том статустай яамыг толгойлж байна гол тоглогч гэсэн үг.Эрхэмсэг сайд танд анхны маш том сорилт ирлээ хөөрхий хүүг үхтэл нь балбаж алсан цагдаа хувцасны гол болсон алуурчин яргачдыг хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Ард түмэн аль хэзээнээсээ эхлэн цагдаад итгэхгүй тэднийг үзэн ядаж эхэлсэн Сэлэнгийн бүлэг хүчингийн хэргийн эзэн нь нэг муу каш жолооч 12 жилийн ял аваад цувран хүчиндсэн гарууд нь ард нь үлдчихлээ одоо тэр мунаг садист цагдаа чинь насанд хүрээгүй гэж мэдээгүй минийх чөлөөтэй орж байсан бас өөдөөс хөдлөөд ахаа тавилаашдээ хэд хүчтэй бүлээд өгөөч гэсэн гэж шүүх хурал дээр донгосоод байж байна.Энэ ариун ёс мөн үү? ариун явал уу? ий ий би уйлж байна адилхан эмэгтэй хүн нэг нь босонгуут дараагийх нь орж хүчиндсэн байсан ингэж болохгүй тэр хурандаагийн хүүхэд яацын ял завшиж байгаа юм уу? тэр муу каш жолооч ганцаараа үүрлээшт тэр хэцүүшт улаан махны хэрэгтэй тэгээд дээрээс нь цагдаа цааз гэсэн үг.Үүнийг анхааралдаа аваач сайдаа цаадах нь нялх балчих охин шүү дээ одоо тэрэнд ямар хэцүү байгаа бол аймаар ен иргэд хариуцлага шудрага ёс нэхэж байна

    Хариулах