Ү.Амарбат “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн тэргүүнээр томилогдлоо

Zuv.mn
2024/07/30

Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, төвийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх, үйл ажиллагааны шинэ улирлын төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Улмаар төвийн шинэ тэргүүнээр УИХ-ын даргын зөвлөх, хуульч Ү.Амарбатыг томилсон байна. Тус төвийн тэргүүн Д.Үүрийнтуяа УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул зөвлөх болгож, шинэ тэргүүн томилжээ. 

Ү.Амарбат нь эрхзүйч мэргэжилтэй, Эрдэнэт хотод төрсөн бөгөөд тус төвийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хойд бүс хэмээн тусгасан Орхон, Булган, Хөвсгөл гурван аймгийг Монгол Улсын хөгжилд тэргүүлэх үүрэгтэй бүс нутаг гэдгийг эрдэмтэн судлаачид зөвшөөрдөг.

Хүнд үйлдвэр, шинжлэх ухаан инноваци, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хэмээн тодорхойлсон тус бүсийн тэргүүлэх зорилтуудыг хангах, хөгжлийг түргэтгэх зорилготой “Хойд бүсийн хөгжлийн төв” өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд бүсийн хөгжлийн зорилго, зорилтуудаа тодорхойлсон хөгжлийн баримт бичиг боловсруулах, эдийн засгийн салбар форумууд болон олон нийтэд зориулсан олон томоохон үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан байдаг.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.117
    2024/08/01

    энэ зөв сайт чинь ямар чанаргүй болоовэ. санхүүжилт байхгүй болсон уу. бүр сонгуулийн үеийн мэдээгээ болиочээ. шившиг

    Хариулах
  • 202.131.234.238
    2024/07/31

    Амарбат нь бараг өөрөө энэ мэдээгээ танайд бичиж өгсөн байх, тээ?

    Хариулах