-Ши Жиньпиний АНУ дахь төрийн айлчлал эхэлээ-
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний АНУ дахь төрийн айлчлал эхэллээ. Тэрбээр хоёр цагийн өмнө “Эндрюс” цэргийн нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч өмнөх уламжлалуудаа зөрчин нисэх буудал дээр биечлэн тосож хүлээн авчээ.
Айлчлал гурав хоног буюу 25-ны хүртэл үргэлжлэх товтой. Энэ хооронд хоёр удирдагч хоёр талт хэлэлцээ хийхийн зэрэгцээ Цагаан ордонд болох албан ёсны үйл ажиллагаануудад оролцоно. Мөн АНУ Хятадын удирдагчийг хүндэтгэн маргааш Цагаан ордонд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулна.
Айлчлалын хүрээнд болох хэлэлцээрээр:
-Худалдаа, тариф. Арваннэгдүгээр сарын 10-ны өдөр дуусах “Худалдааны дайн”-ы түр эвлэрлийг сунгах, татварыг харилцан бууруулах боломж
-Газрын ховор элемент, технологи. АНУ БНХАУ-аас газрын ховор элементийн экспортод тавьсан хоригоо сулруулахыг шаардаж, технологийн салбарт хариу арга хэмжээний чанартай хоригуудыг мөн сөргүүлэн тавьсан нөхцөл байдал
-Тайвань: БНХАУ “Нэг Хятад” бодлогоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бүх нөлөлөл, гээд бүхий л хүч чадлаа ашигласаар ирсэн. АНУ харин Тайваньд зэвсэг худалдан батлан хамгаалах хүчин чадлыг нь дээшлүүлж, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрүүлэх чиглэлд мөн л олон талын арга замуудыг ашигладаг. Энэ асуудал хэлэлцээрийн халуун сэдвүүдийн нэг байх болно.
-Олон улсын харилцаа, бүс нутгийн нөхцөл байдал: Ираны, ойрхи дорнод, газрын тосны нийлүүлэлтийн сүлжээ, тээвэртэй холбоотой асуудал
-Хиймэл оюун ухаан (AI)-ы салбар, аюулгүй байдлын асуудал.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна