НИТХ-д нэр дэвшигчдийн боловсролын чансаа

С.Гандэлгэр
2024/09/18

Орон нутгийн ээлжит сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ удаагийн сонгуулиар 8,031 мандатын төлөө 17 мянга гаруй хүн өрсөлдөхөөр байгаа бөгөөд үүнээс НИТХ-ын 45 мандатын төлөө гол 3 намаас нийт 133 нэр дэвшигчид өрсөлдөхөө зарлаад буй. Тэд ямар хүмүүсийг, ямар үндэслэлээр нэр дэвшүүлсэнтэй танилцацгаая. 

ХҮН намаас НИТХ-ын сонгуульд хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн мэргэжилтнүүд, архитекторууд, хотын дизайн, төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг нэр дэвшүүлж буйгаа зарласан. Тус нам нь өнгөрсөн хугацаанд том, жижиг 5 сонгуульд оролцож байсан түүхтэй нам хэдий ч боловсрол, туршлага, мэргэшсэн байдлаар нь нэр дэвшигчдэдээ тодруулдгаараа

бусдаасаа онцлог.
ХҮН намын нэр дэвшигчдээс онцлоход
● Ц.Энхбат - Баянзүрх дүүрэгт өрсөлдөж байгаа тэрбээр дэлхийн ТОП 100 их сургуулийн нэг болох Америкийн Пурдьюийн их сургууль нэмээд 2 ч оронд боловсрол эзэмшсэн буюу 3 орны боловсролтой нэгэн. Уг үзүүлэлтээрээ НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн боловсролын чансааг өнгөлж буй.
● Түүний хувьд ХААН Банк ХК-ийн Цахим борлуулалтын газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай аж.
Монгол Ардын нам (МАН) НИТХ-ын ээлжит сонгуульд 45 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тус намын жагсаалтыг салбартаа танигдсан хэд хэдэн эрхмүүд өнгөлсөн харагдав. Тухайлбал, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын жагсаж байсан Харвардын гэх тодотголтой Б.Дөлгөөн, МХБ-ийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтай, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мандуул тэргүүтэй бизнесийн салбарын эрхмүүд олны анхаарлыг татаад буй. Цаашлаад,  Баянзүрх, Баянгол тэргүүтэй дүүргүүдийн засаг дарга нар ч НИТХ-ын сонгуульд тус намаас өрсөлдөж байна.
МАН-ын нэр дэвшигчдээс онцлоход
● Б.Дөлгөөн - Тэрбээр саяны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 25-рт бичигдэж байсан нэгэн. Харамсалтай нь түүний яг урдуур жагсаалт таслагдаж байв. Харвардын их сургуулийн төгсөгч гэх тодотголтой тэрбээр Сүхбаатар дүүрэгт нэр дэвшжээ. 

Ардчилсан нам (АН)-ын тухайд хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан инженер, бизнесийн төлөөллөөс багаа бүрдүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч нэр дэвшүүлсэн эрхмүүдээс боловсролоор нь жагсааж болох гарын 5 хуруунд багтах хүмүүс л байсан бөгөөд тус намын нэр дэвшигчдийг боловсрол, туршлагаар нь онцлохоос илүүтэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамгийн дуулиан шуугиантай гэх ангиллаар ангилбал овоо урт жагсаалт гарахаар харагдаж байв.
АН-ын нэр дэвшигчдээс онцлоход 

● Бодь Даатгал ХК-ийн шинэхэн ТУЗ-ийн дарга Б.Билэгт - Швейцар, Европын Холбооны бизнесийн сургуулийг төгссөн тэрээр Хан-Уул дүүрэгт дэвшээд буй. Түүний хувьд 2020 оны НИТХ-ын сонгуульд одоогийн дүүрэгтээ хүч үзэж байсан нэгэн билээ. НИТХ болон орон нутгийн сонгууль бол та бидний амьдарч буй орчин, өдөр тутмын асуудлыг шийдэх төлөөллөө сонгох сонгууль юм шүү. Ядаж боловсролтой, сонгогдож буй албандаа мэдлэг туршлагатай хүмүүс сонгогдвол хот маань хөгжих юм сан. Сонгогч таны сонголт Улаанбаатар хотын ирэх 4 жилийн өнгийг тодорхойлох тул сонголтоо сайн судалж байж гаргаарай



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.171
    2024/09/18

    Сонгогдчихоод нүүрээ ч харуулалгүй алга болчихдог их хурал болон НИТХ-ын дэвшигчдийг яах вэ? Тэд нэр нүүр олж авах, дэвших мацахыг л хүсэмжилдэг гэхэд хилсдэхгүй. Амлалт гэж худал хуурга... Харин Америкт амьдарч байхад төлөөлөгч гэж дэвшиж байгаа хүний зорилго,уриа лоозон зургаа тухайн гудамжныхаа зүлгэн дээр тавьчихсан, өөрөө ирж байр оршин суугчидтайгаа кофе хамтран ууж ярилцаж байж тэдний санал хүсэлтийг сонсож дараа нь уулзалтанд тэдэн хүн оролцож тийм саналтай тэдэн хүн бна гм-ээр мэдээлээд тухай бүр нь таны тавьсан саналд тийм хариулт бна, баярлалаа гээд ил захидал ч юм уу тэмдэглэлийн дэвтэр бал ч юм уу календарь ч юм уу илгээдэг юм билээ. Сонгогдсоны дараа ч гэсэн кофетой уулзалтаа хийж мэдээ мэдээллээ солилцон ажиллаад явдаг юм билээ. Харин манайд бол байдал өөр шүү дээ. Юун тэгж явах, о/түмэнтэй уулзаж зарцуулах хөрөнгө мөнгийг хувьдаа л болгочихдог бололтой.

    Хариулах