Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан түр хөл хорио тогтоож ажиллаж байна. Уг асуудалтай холбогдуулан эмнэлгийн дарга Я.Нямтогтох дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Манай үйлчлүүлэгчтэй харилцах албанаас ирсэн мэдээллийн дагуу эмнэлгийн үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй гэдэг анхааруулгын дагуу бид шуурхай арга хэмжээ авч хуулийн байгууллагад хандсан.
Хуулийн байгууллагаас арга хэмжээ авч эмнэлгийг бүрэн чөлөөлөөд хяналт шалгалт хийж байна. Эмнэлгийн нэн тэргүүний зорилго бол ажилчин үйлчлүүлэгч нараа аюулгүй байлгах ёстой. Үүний дагуу эмнэлгийг бүрэн чөлөөлсөн байна. Гэхдээ хүнд өвчтэй хүмүүс байгаа. Мэс заслын ажил ч үргэлжилж байна. Хяналт шалгалтын талаар албаныхан тайлбар өгөх байх.
Иргэнээс мэдээлэл хүлээн авдаг шугамаар тухайн мэдээлэл ирсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна