Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Б.Дашпүрэв: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1750 тонн орон нутагт 500 тонн шатахуун түгээсэн. Үндсэндээ Улаанбаатар хотын 90 хувьд нь шатахуун түгээх станцуудыг хэвийн ажиллуулж эхэлсэн. Олон хоног нөөц багассантай холбоотой урт дараалал үссэн. Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, бүх хошуугаараа өгөх үүргийг өгсөн. Компанийн удирдлагуудад ч тодорхой чиглэлийг өгсөн.
Өнөөдрийн хувьд 2880 тонн шатахуун буухаар байна. Үүнээс хойш хэмжээ тасралтгүй өснө. Энэ долоо хоногтоо багтааж орон нутаг болон Улаанбаатар хотын түгээлтийг хэвийн болгохоор ажиллаж байна.
Дроны цохилтод өртсөн ОХУ-ын дэд бүтцүүдийг сэргээх асуудал ойрын 2-3 жилд шийдэгдэхгүй. Тийм учраас Казахстан, Беларусь, БНСУ, Япон зэрэг олон улсаас шатахуун нийлүүлэх бодлогын ажлууд хийгдэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна