СОР17 талуудын бага хурал үргэлжилж байна. Бид хурлын үеэр Чингис хаан баялгийн сан нэгдэл ХХК-ийн захирал Б.Даваадалайтай ярилцлаа.
Тэрбээр, “Засгийн газрын түвшинд гурван зүйлийг тохироод явж байгаа. Чингис хаан баялгийн сан нэгдлийн хувьд зөвхөн уул уурхайн компани биш санхүүжилт босгодог компани болно гэж бодож байна. Борлуулалтын орлогынхоо нэг хувийг байгаль орчны санхүүжилтэд зарцуулах боломж байна уу гээд судалж байна. Бусад улс орнууд дэмжвэл ийм санаачилга гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ мэдээж бодлогын яам Засгийн газартайгаа уялдуулна.
Зоосны хоёр тал гэдэг шиг уул уурхай, байгаль орчны салбар бол зайлшгүй уялдаа холбоотой ажиллах ёстой. Эрдэнэт үйлдвэр Монголд анх удаагаа жилд 10 сая үрсэлгээ хийх үйлдвэртэй болсон. Энэ бол хойд бүсийг ойжуулах ажилд хамгийн том эх үүсвэр болно.
Уул уурхайн салбар ямар амлалт өгч, ямар санаачилга гаргаж болох вэ гэдгийг СОР17 хурлын үеэр улс орнууд их ажиглаж байна. Үүнийг ярилцана. Боломжтой бол тоон амлалт авч хэрэгжүүлнэ. СОР дөнгөж эхэлж байна, гаргах санаачилгуудаа ярилцаж байна. Дуусах үед нь зарим зүйлүүд тодорхой болох байх” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
31.165.225.230
garchigiig eroosoo oilgosongui...
Хариулах