​ Эрдэнэт үйлдвэрт дэлбэрэлтэд өртөж, осолдсон 38 настай эмэгтэйг онгоцоор зөөж чадаагүйгээс “ҮХЛИЙН ИРМЭГ”-т байна

Г.Долгорсүрэн
2024/09/19

Эрдэнэт үйлдвэрт энэ сарын 11-н буюу өнгөрсөн лхагва гаригийн өглөөний 09.43 цагийн орчимд хуванцар савтай уусмал дэлбэрч, 38 настай эмэгтэй хүнд гэмтжээ.

Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр “Эрдэнэт үйлдвэрийн ажилтан А нь тус үйлдвэрийн цэвэрлэх байгууламжид ажил, үүргээ гүйцэтгэж байх үед дэлбэрэлт болж, биеийнх нь баруун талын ихэнх нь хэсэг маш хүнд түлэгдэж гэмтсэн. Мөн уушги, бусад эрхтэнүүддээ ноцтой гэмтэл авсныг баталж буй юм.

Тухайн үед хохирогчийг Улаанбаатар дахь Гэмтлийн эмнэлэг рүү онгоцоор яаралтай тээвэрлэх шаардлага үүсч, Онцгой байдлын газарт хандсан байна. Харамсалтай нь Онцгой байдлаас онгоц илгээгүйгээс болж хохирогчийг машинаар зөөвөрлөжээ.

 Үүнээс болж хохирогчийн биеийн байдал нь асар дордож, маш хүнд ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Хохирогчийн ар гэрийнхэн ч онцгой үед тусламж үзүүлээгүй Онцгой байдлынханд гомдолтой байгаа аж.

Уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна.



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.195
    2024/09/24

    үнэн зөв мэдээлэл хийдэг баймаар байн шүү

    Хариулах
  • 66.181.160.44
    2024/09/22

    Уг нь төр хувийн хэвшил хамтарсан үйлдвэр байх нь хэн хэндээ хяналттай зөв байсан. Даанч төр нэртэй хэдэн хулгайч бэт буюу бүрэн эрхэт төлөөлөгч томилоод өөрсдөдөө авсан. Одоо тэнд хөндлөнгийн хяналт байхгүй амар болсон. Эрдэнэтийн 49%ийг эх орондоо оросоос авчихсан худалдаа Хөгжлийн банкны консерциум бсн бол өдийд менежмэнт шал ондоо түвшинд очих байлаа. Төрд сайн ажилладаг байгууллага гэж байхгүй ээ.

    Хариулах
  • 139.5.219.122
    2024/09/22

    Тухайн байгууллага нь ямар хариуцлагагүй юм бэ?Ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд өртсөн байхад.Баян байгууллага байж сэтгэлгүй юм бэ яасан...

    Хариулах
  • 59.153.115.249
    2024/09/22

    ГОК ганц хүнээ ингээд хөсөр хаяж мөнгөтэй газар байж

    Хариулах
  • 103.57.93.75
    2024/09/21

    ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН МӨНГӨТӨӨД НЬ ҮЙЛЧИЛДЭГ,НЭГ ДАРГА ИНГЭСЭН БОЛ ОЛДОХГҮЙ ОНГОЦ НЬ ОЛДДОГ Л БХГҮЙ ЮУ

    Хариулах
  • 66.181.161.149
    2024/09/21

    ёндон, батмөнх, батэнх гээд хулгайн бузар шингэсэн луйварчдыг зайлуул, дээр нь ХАБ-ыг хог болгож бгаа мөнхболд гээд батэнх хулгайчын сугыг зайлуул. ГОК яг үнэндээ биш болсон, бүх түвшиндээ улс төр, хулгай танил тал, ажлын хариуцлага бүр ч бхгүй болтлоо суларсан, үүнээс болж л үүсч бгаа асуудал

    Хариулах
  • 202.179.3.97
    2024/09/20

    Осол болсон нь харамсалтай.Харин осол гарсан нь үйлдвэрийн удирдлагын санаатай үйлдэл юм шиг бичих нь сайн зүйл биш байхаа.

    Хариулах
  • 66.181.161.206
    2024/09/20

    Хогийн хулгайч шуналтан шилдэг дээрэмчин Ёндонгоос хамаг хэрэг үүдэлтэй энэ новш Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг сөнөөх даалгавартай ирсэн юм уу? Хөөрхий эмэгтэйг хайрлаач түлээд байхдаа яадын Ёндонг Эрдэнэтийхэн алаачээ ийм хариуцлагагүй байж болохгүй биз дээ? Огцруулаад хөөгөөд явуул энэ новшийг явуулахгүй бол олон хүнийг бэртээнэ гэж миний зурхайд буулаа хурдан тусмаа сайн шүү.

    Хариулах
    • 103.212.162.38
      2024/09/20

      юу ч яриад бган

  • 103.215.14.2
    2024/09/20

    Өнөө шаардлагатай үед өвчтөн зөөнө гээд байсан эмнэлгийн онгоц нь яасан юм.Хаана байна

    Хариулах
  • 124.158.123.163
    2024/09/20

    Энэ ч урьдчилан харах боломжгүй тохиолдол шив... 40 п жил зүгээр л байсан...

    Хариулах
  • 66.181.187.56
    2024/09/20

    Үйлдвэр яагаад дэлбэрэлт болов хүний алтан амь эрсдэлд оров хариуцлага тай байгаачдэ

    Хариулах
  • 103.57.93.43
    2024/09/20

    Эрдэнэтийн сэтгүүлчид гэж хов базсан мөнгө харсан чадваргүйн дээр худалч юмаа нисдэг тэрэг яг одоо бууж бна аваад явлаа гээд сэвцэн бсн биздэ

    Хариулах
  • 103.212.119.28
    2024/09/20

    Ямар муухай хариуцлагагүй юм бэ

    Хариулах
  • 202.9.46.152
    2024/09/19

    Онцгой байдлынхан ямар мэдрэмжгүй хариуцлагагүй юм бэ.

    Хариулах