Толгойгоороо холбогдсон сиамын ихэр охидыг салгах мэс заслыг Туркт амжилттай хийжээ. Хагалгаа хийлгэсэн ихрүүд нь Пакистанаас ирсэн бол мэс заслыг нь доктор Нур уль Овасе Жиланигаар ахлуулсан Их Британийн эмч нарын баг байсан талаар “Sky News” мэдээлсэн байна.
Өмнө нь ирэх охидын толгойн нийлсэн хэсгийг хувилан 3д хэлбэрт оруулж загварчилсан байсан бөгөөд энэ загвар дээрээ удтал сургуулилсны эцэст мэс заслыг хийсэн аж. Улмаар мэс заслын үед ч моделио ашиглаж байсан нь онцлог болжээ. Зүслэг хийх гэх мэт үйл ажиллагааг модель дээр түрүүлэн хийж, гарах үр дүн, эрсдлийг харснаар илүү найдвартай ажиллах боломж гарч байсныг эмч нар онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.149
Yamar gaihamchig ve? Horvoogiin hoyor ohidod amidral beleglesen emch naryn Ur chadvaryg magtan bichiriye.
Хариулах