Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2-р тойрог, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч МАН-аас нэр дэвшигч Гантөмөрийн Ууганбаяр өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшигчийн батламжлаа гардан авлаа.
Тэрээр өнгөрсөн жилүүдэд дүүрэг, нийслэлд ажиллаж, хот нийтийн аж ахуй тэр дундаа хот тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, хүнс худалдаа, үйлчилгээ гэсэн гол салбаруудыг удирдаж олон ажлын ард гарсан туршлагатай нэгэн юм.
Г.Ууганбаяр НИТХ-ын сонгуулийн 2-р тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч НИТХ-д нэр дэвшсэн шалтгаан нь, миний хувьд дүүрэг, нийслэлд нь ажилласан, ажил бүтээсэн туршлага байна.
Ийм төлөөлөгч гараад, тийм ажлуудыг хийж чадна гэж харуулах боломж байна. Улаанбаатар хотод ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд анхнаасаа зөв төлөвлөж, төсөв мөнгөө зөв зарцуулбал боломж маш арвин.
Баянзүрх дүүрэгт болон нийслэлд ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх, өнгөрсөн 30 жилийн алдаатай хот төлөвлөлтийг засаж сайжруулах, “20 минутын хот” бий болгох олон ажлууд хүлээгдэж байна.
Баянзүрх дүүргийн баруун бүс нь байшин хороолол, гэр хороолол холимог оршдог, хүн амын нягтаршил ихтэй хэсэг.
Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс Натур, Бөхийн өргөө, Сансар хороолол хойшоогоо Дарь эх хүртэл үргэлжилдэг энэ бүсэд сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлэг, ногоон байгууламж зэрэг нийгмийн дэд бүтцийг сайжруулах олон ажил хүлээгдэж буй билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна