Р.Сэддорж: Бидний эхлүүлсэн "Нутгийн хишиг" хөтөлбөрийг гацаахгүйгээр үргэлжлүүлэх чадвартай залуусыг итгэл хүлээлгэн дэвшүүллээ

Х.Есү
2024/09/28

Өнөөдөр Өмнөговь аймгийн Ардчилсан нам 2024 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор нээж байна.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны дарга Р.Сэддорж: "Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

 АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Эрхэм хүндэт нарийн бичгийн дарга Н.Ганибал дарга аа, Монгол Улсын сайд, 20 минутын Үндэсний хорооны дарга УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн танаа

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид нутгийн иргэд та бүхэндээ намрын дунд сарын морь өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. “Нутгийн хишиг” хөтөлбөрийг наймдахь жилдээ хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. “Нутгийн хишиг” хөтөлбөрийг ард иргэд сайхан хүлээж авч Өмнөговь аймгийн маань бүх сумд зэрэг хөгжиж, аймаг маань ойрын 50 жилдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нутгийн удирдлагын ордонтой болж, Өмнөговь аймгийн сумдыг авто замаар холбох эхлэлийг тавьж эхлүүлсэн замууд маань очих сум руугаа тун дөхсөн. Ийм үед орон нутгийн сонгууль эхэлж байна. Бид ирэх дөрвөн жилд өсөлттэй Өмнөговийг айл болгоны гэрт оруулахын төлөө зорилго тавин мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. “Нутгийн хишиг” хөтөлбөрт зам талбай, байшин барилга, сургууль, цэцэрлэг, эмнэлгээс эхлээд хүний амьдарч болох бүх орчныг бүрдүүлж чадаж байна.

Одоо “Нутгийн хишиг” хөтөлбөр нь илүү айл өрхийн амьдралд орох орлогыг нэмэгдүүлсэн, хувийн хэвшлээ дэмжсэн, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа хүмүүсээ дэмжсэн, гудамжинд амьдрах итгэлгүй архи ууж байдаг зорилго нь тодорхой биш хүмүүсийнхээ зүрхэнд байгаа галыг асааж, биеийг нь эрүүл болгож, мэргэшүүлж, ажлын байранд Оюутолгой,Тавантолгой, Нарийн сухайтын ордод аймгийн дэмжлэгтэйгээр ажилд оруулах ийм сайхан ирээдүй ирэх дөрвөн жилд харагдаж байгаа. Аймгийн иргэдийн хуралд дэвшиж байгаа 35 хүн мөн 15 сумын иргэдийн хуралд дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдэдээ ийм өндөр итгэлийг авсан “Нутгийн хишиг” хөтөлбөрөө улам сайхан зүлгэж, өнгө оруулж, ард иргэддээ танилцуулаарай.

Та бүхэн өсөлттэй Өмнөговь гэх цоо шинэ өсөлтийг авчрах энэ мөрийн хөтөлбөрөө танилцуулаарай. Та бүхэн цоо шинээр нэр дэвшиж байгаа гэдгээ өөрсдөө бодож сонгуульдаа оролцоорой. Та бүхэн одоо сумын дарга биш та бүхэн өнөөдрөөс өравдугаар сарын 11-нийг хүртэл нэр дэвшигч гэдгээ бас сайн бодолцоорой. Өрсөлдөгчөө дутуу битгий үнэлээрэй.  Өмнөговь аймгийн АН-ын онцлог бол хар амь, хар мэдээллээр бусдыг гүтгэдэггүй гэдгээрээ онцлогтой. Өмнөговь аймгийн АН-ын онцлог бол намчирхаж, УИХ-ын чуулган дээр нутгийнхаа хүмүүсийг нэр татуулах ажиллагааг явуулдаггүй санаачилдаггүй ийм л хүмүүс. Ийм хүн чанартай хүмүүс бол Өмнөговь аймгийн АН-ынхан. Та бүхэн маань улам хичээж, ард иргэдийнхээ төлөө шударга тууштай үнэнч зүтгэж, улам хичээж, төрийн албаны хууль дүрэм журмыг сум болгонд аймгийн бүх байгууллагад хэвшүүлэхийн төлөө санаачилгатай ажиллаарай. “Нутгийн хишиг” хөтөлбөрөөр 4300 төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмж доод цалинг хоёр сая гаруй болгон нэмэгдүүлж, гар дээрээ авдаг болсон. Энэ нь уурхайн цалингийн хэмжээтэй дөхөж очсон. Цаашдаа ч “Нутгийн хишиг”-ийн нутгийн дэм хөтөлбөрийн хүрээнд цалингийн нэмэгдэл хасагдах ёсгүй.

АН ялж байж үүнийг хэвээр нь явуулна. Бусад нам бол бууруулж мэднэ ээ. Би нэгхэн жишээ ярья. 2016-2020 оны хооронд аймгийн ИХТ бид цөөнх байсан. Баруун чиглэл рүү Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс чиглэлийн авто замын ажлыг МАН эрх барьж байхдаа явуулаагүй. Бид дөрвөн  жил хэрэлдэж байж аравхан километр явуулсан. Тэгэхэд бид өнгөрсөн дөрвөн  жил 130 км-ийн зам явууллаа. Монголчуудын ярьдгаар ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэж ярьдагтай ижил бид эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. АН эхлүүлсэн энэ авто замын ажил дуусахад одоо 70-хан км үлдсэн байна.  Монгол Улсын Засгийн газар амласандаа хүрч хувь нэмрээ оруулж хэлсэндээ хүрэх болтугай гэж бас бодож байна.

Ингээд ирэх дөрвөн  жилд бид бүхэн Өмнөговьд олон улсын онгоцны буудалтай болж, говийн бүсийн анхны олон улсын онгоцны буудлыг нь бид барьж, өсөлтийг улам их нэмэгдүүлнэ. Аймгийн төвөө өргөжин тэлэх, аймгийн төвийнхөө цахилгааны боломжийг улам бий болгож, айл болгон одоо цахилгаан халаагууртай болох боломжийг олгохын тулд 50мвт-ын ДЦС-ыг улсын зөвшөөрлөөр барьж улстайгаа хамтарч ашиглалтад оруулна. Бидний эхлүүлсэн ажлууын нэг  сумдаа  засмал замаар холбох ажлыг үргэлжлүүлэхийн тулд зураг хөргийг нь хийлгэж, үргэлжлүүлэн урагшлуулна. Хүрмэн сумыг аймгийн төвтэй холбох замын ажлыг нь эхлүүлсэн байгаа. Мандал-Овоо, Булган сумдын ажлууд нь эхэлсэн байгаа. Ханхонгорчууд маань 100 жил хүлээсэн маш хэцүү замтай. Гол гатлах 12 км-ийн замын ажлыг яг одоо эхлүүлээд явж байна. Бараг сонгуулийн үед эхний ажлын үр дүн нь хүний нүдэнд харагдах байх. За ингээд Манлай, Баяновоо, Номгон сумдыг ойр хавийн замуудтай холбох зургуудыг нь хийнэ. Та бүхэн минь энэ өсөлтийг өрх бүрд оруулахын тулд өөрийнхөө  машин тэргээрээ амар тайван яваад аймгийн төвтэйгөө нийслэл Улаанбаатар хоттойгоо холбогдох ийм боломжийг бүрдүүлнэ ээ. “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт Техникийн их сургуулийн салбарыг байгуулж, бойжуулж байгаа. Одоо 350 хүүхэдтэй 10 гаруй аймгийн хүүхдүүд сурсан байна.

Монгол төрийн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа. Гэхдээ бид үүнд тайвширч болохгүй. Цаашдын таатай нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд багш ажилчдын орон сууцыг дэмжиж, Өмнөговь аймгаасаа төрсөн уугуул их сургуулийн багш нарыг бэлдэх гээд олон асуудал байна. За Оюутолгой компанитайгаа хамтраад ямар ч байсан энэ их сургуулийн иж бүрэн оюутны дотуур байр, номын сан, хичээлийн байр, багш нарын орон сууцтай кемпусыг ирэх онуудад барих болно гэдгийг хэлье ээ. Ингээд өнөөдрийн 2024 оны орон нутгийн аймаг, сумын Иргэдийн хурлын сонгуулийн нэр дэвшигчдэд мандат гардуулах сонгуулийн сурталчилгааны ажил нээснийг мэдэгдье. Баярлалаа" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.15
    2024/09/28

    Хулгайлсан юмаа хишиг гээд ойлгочихож

    Хариулах