Орон нутгийн сонгуультай холбоотой хууль бус үйлдлийн талаар МАН хамгийн их гомдол гаргажээ

Zuv.mn
2024/10/02

Хуулийн байгууллагад өнгөрсөн сарын 13-наас энэ сарын 1-ний хооронд Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 144 гомдол, мэдээлэл иржээ. Эдгээрээс 116-г нь зөрчлийн шинжтэй гэж үзсэн байна. Улмаар 53 гомдлыг шийдвэрлэж, үлдсэн 63 гомдлыг шалгаж байгаа юм байна. 

Үлдсэн 28 гомдол нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд дөрвийг нь шийдвэрлэж, 24-ийг нь шалгаж байгаа аж. 

Гэмт хэргийн шинжтэй 28 гомдлыг харъяаллаар нь ангилбал: 

  • Ховд аймагт хоёр 
  • Завхан аймагт нэг 
  • Говь-Алтай аймагт гурав
  • Булган аймагт хоёр
  • Өвөрхангай аймагт гурав
  • Өмнөговь аймагт нэг
  • Говьсүмбэр аймагт гурав
  • Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод аймгийн цагдаагийн газарт тус бүр нэг гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Гэмт хэргийн шинжтэй 28 гомдлыг гаргасан субъектээр нь ангилбал, 

  • МАН 11 
  • АН 12
  • Иргэд таван гомдол мэдээлэл гаргасан байна. 

Харин Зөрчлийн шинжтэй 116 гомдол мэдээллийн тухайд, 

  • МАН 48
  • АН 34
  • ХҮН нам 5
  • Ард түмний олонхын засаглал 5
  • ИЗНН 4
  • Иргэд 20 гомдол, мэдээлэл ирүүлжээ.  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.154
    2024/10/02

    За сүртэйшт манай нарангэрэлт алтан нарны цацраг МАН бүх шатанд хиаруулаад гараад ирнэ.Монгол даяараа МАН сонгож нэг мөсөн дампуурцгаая яршиг зүгээр одоо миний хайрт нам дулаан цахилгааны үнээ нэмж иргэдээ мааш их баярлуулах гэж байгааг юу гэж тайлбарлах вэ? миний нам бидний нам хохь чинь за

    Хариулах