Шинэ Зеландын Хатан хааны усан флотын халуулын хөлөг онгоц уржигдар орой Самоагийн эрэг орчимд сүйрчээ. Энэ нь Шинэ Зеланд улсын хувьд Дэлхийн II дайнаас хойш усан флотоосоо хөлгөө алдсан анхны тохиолдол болсон талаар ВВС агентлаг мэдээллээ.
"HMNZS Manawanui" хөлөг нь усан доогуур шумбаж, судалгаа хийх зориулалтаар тоноглосон хөлөг байсан бөгөөд Самоагийн Уполу арлаас эжн милийнэ зайд осолджээ.
Холбогдох байгууллагууд одоогоор "Ослын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгаж байна" гэсэн мэдээлэл өгч байгаа бөгөөд цаг агаарын тааламжгүй нөхцөл буюу хүчтэй салхитайд аялж явсан нь нөлөөлсөн, улмаар далайн дундахь хадан цохио мөргөж осолдсон гэсэн таамаг хэвлэлээр гарч байгаа аж.
Азтай нь, хөлөг дээр байсан 75 хүн, түүний дотор зургаан эрдэмтэн, гаднын улсын дөрвөн цэргийн алба хаагчийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж амжжээ. Хөлөг хадан цохио мөргөснийхөө дараа шатаж, улмаар хажуулдаж хөмөрсөн гэнэ.
Хүчтэй салхитай, усанд доорх хадан цохионы орой хэсэг далайн гадаргад ойрхон байсан зэрэг нь аврах ажиллагааг хүндрүүлж байсан гэж албаны эх сурвалж өгүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна