Камала Харрис АНУ-ын гол дайсан улсыг нэрлэлээ

Х.Батсайхан
2024/10/08

АНУ-ын Дэд ерөнхийлөгч, иэрх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Арчдилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Камала Харрис CBS телевизэд ярилцлага өгөх үедээ улсынхаа гол дайсан улсыг нэрлэжээ. Түүний хэлснээр АНУ-ын гол дайсан нь Иран аж. 

Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Ираныг хазаарлах, цөмийн зэвсэг бүтээх үйл явцыг зогсоох тал дээр гол анхаарлаа хандуулна гэж ярьжээ. 

Үүний өмнө АНУ-ын Тагнуулын албанаас АНУ-ын сонгуульд К.Харрис ялах нь Ираны хувьд Д.Трамп ялахаас хавьгүй дээр гэж мэдэгдэж байсан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна