НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн II тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Саруул гэж хэн бэ?
Хийсэн өчүүхэн ажлаа дөвийлгөж, хэрэгжүүлсэн багахан зүйлээрээ онгирдог бус ажлыг нугалж, амжуулж, урагшаа зүтгэдэг залуусыг бид эрж хайж, дэмжих чинхүү хүсэлтэй болоод удлаа. Аливаа ажилд хошуу биш хуруу нэмэрлэдэг залуусын тод төлөөлөл бол Бямбадоржийн Саруул мөн.
Эдийн засагч, санхүүч мэргэжлийг эзэмшсэн тэр 2010 оноос улс төрийн тогоонд орж, олон нийтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж иржээ. 31-хэн насандааМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан тэр төрийн албанд төр түмнийхээ төлөө зүтгэсэн 14 жилийн хугацаандаа иргэдийн төлөөлөгч, сайдын зөвлөх, гишүүний зөвлөх гээд олон арван хариуцлагатай албыг ч хашсан туршлагатай. Туршлага бол цаг хугацааны урсгалд бий болсон хүч чадал. Өөрөөр хэлбэл хэн тууштай, хэн хөдөлмөрч байж чадна, түүнд л ирдэг шагнал юм. Өнгөрсөн хугацаанд бодлогын түвшинд, хууль эрх зүйн түвшинд иргэдийг төлөөлж, дуу хоолой нь болж явсан тэрээр одоо иргэдэд илүү ойртож ажиллах чинхүү хүсэлдээ хөтлөгдөхийн дээр монголын ирээдүй болсон хүүхдүүдийн замыг гэрэлтүүлэх их ажилд ханцуй шамлан оржээ.
БОЛОВСРОЛ:
• Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургууль
• Улаанбаатар Дээд Сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр
• Хүмүүлэгийн Ухааны Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр
• Батлан Хамгаалахын Их Сургуулийг Сургалт, сурталчилгааны ажилтан тусгай мэргэжлээр, Ахлах дэслэгч цолтой
• ХБНГУ-ын Тогтвортой барилгажилтын нийгэмлэг Ногоон хот төлөвлөлтийн мэргэжилтнээр
• Монгол Улсын Их Сургууль – Бизнесийн сургууль Санхүүгийн магистр
АЖЛЫН ТУРШЛАГА:
• 2008 – 2009 онд “Талх Чихэр” ХК-ийн маркетингийн албаны дарга
• 2010 – 2012 онд Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтан
• 2012 – 2016 онд Нийслэлийн Залуучуудын Холбооны дарга
• 2012 – 2016 онд Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
• 2014 – 2015 онд Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам, Сайдын зөвлөх
• 2016 – 2020 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч
• 2017 – 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
• 2022 одоог хүртэл “Талх Чихэр” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
• 2024 онд Хүүхэд хөгжлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч
• Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны хорооны гишүүн
• Ардчилал – Шинэ бодлогын төв”-ийн УЗ-ийн гишүүн
“Хүүхдэд ээлтэй хот” гэх энгийн атлаа утга төгөлдөр уриан доор зорилго нэгдсэн “Ардчилсан” залуусын хүрэх эхний цэг нь олон улсын үр дүнтэй туршлагыг эх орондоо нэвтрүүлж, аюулгүй, аз жаргалтай орчинд ирээдүйгээ амьдруулахыг зорьж буй явдал юм. Учир нь нийслэлд гарч байгаа гэмт хэргийн 25 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт бүртгэгддэг. Үүний цаана олон зуун бяцхан зүрх эрүүл мэнд сэтгэл зүйгээрээ хохирч, хөшигний ард үлдсээр байна. Эл асуудлыг зөвхөн яриа төдий болгоод, хий хоосон зовнилоор өнгөрөөх бус эрх зүйн хувьд зохицуулахаар ийнхүү зорин ажиллаж буй залуусын нэг нь нэр дэвшигч Б.Саруул юм. Тэрээр Хүүхэд хөгжлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, одоогийн байдлаар судалгааны шатандаа явжбайна.
Үүгээр зогсохгүй тэр нийслэлчүүдийн туулж өнгөрөөдөг хар дарсан зүүд шиг угаарын асуудлыг шийдэх хоёр гаргалгаа гаргаж, төлөвлөөд буйг дурдах нь зүй. Товчхондоо, орон сууцжуулах, эрчим хүчний хангалттай эх үүсвэр барьж халаалтыг шийдэх гэх шийдлийг хэлж, зорилгоо тавьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.11.192.34
za da ardiin nam l baih shiv dee
Хариулах