Ч.Номин: Хиймэл оюун ухааны Үндэсний зөвлөлийг байгууллаа

Zuv.mn
48 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хурлаас Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгууллаа.

Зөвлөлийн ахлагчаар Ерөнхий сайд, дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбоо, Боловсролын сайд, гишүүдээр Сан, Гадаад харилцаа гэх мэт бүх салбар яамны сайд нар, мөн салбар чиглэлийн мэргэжлийн холбоод, ААН-үүд багтжээ.  

Зөвлөл нь төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд зэрэг саларуудад хиймэл оюн ухааныг хэрхэн нэвтрүүлэх бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх ажлыг хийх юм байна.

Монгол улс AI ногоон дата төв байгуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Өөгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж эхэлсэн бөгөөд КОП 17 хурлын үеэр энэ чиглэлд хийж байгаа ажлаа танилцуулж, хөрөнгө оруулалт татах эхний алхмаа хийхээр бэлдэж байгаа гэж Ч.Номин сайд мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна