Ц.Сандаг-Очир: “КОП 17” хурал гаргасан зардлаа хангалттай нөхнө

Zuv.mn
50 минутын өмнө

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Ц.Сандаг-Очир энэ сарын 17-нд Монгол Улсад эхдлэх “КОП 17” Цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын Бага хурлын талаар мэдээлэл өглөө.

Хурлын бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 95 хувьд хүрч, дуусах шатандаа оржээ.

Хуралд нийт 7900 орчим зочид төлөөлөгч оролцоно гэж төлөвлөж байгаа бөгөөд бэлтгэл ажилд 250 тэрбум орчим төгрөг гаргасан. Хувийн хэвшлээс 20 орчим тэрбум төгрөгийн тусламж ирсэн. Гэсэн ч үйл ажиллагаанаас зарлагаа бүрэн нөхнө. Оролцогчдын зөвхөн Монгол Улсад байрлах зоид буудал, хоол, унааны зардал гэх мэт эдийн засагт үзүүлэх шууд нөлөө нь 150 тэрбум төгрөг байна гэж тооцоолсон. Үүнээс гадна улс орон, том ААН-үүдийн хөрөнгө оруулалт, хандивын амлалт бол тусдаа. Ер нь "Рио Тинто" гэхэд тэрбум ам.долларын амлалт өгөхөөр бэлтгэж байна гэсэн мэдээллийг бид авч байгаа" гэсэн мэдээллийг Ц.Сандаг-Очир сайд өгсөн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна