УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ХУД-ийн засаг дарга байхдаа дүүргийн төсвийн 219 сая төгрөгийг "ахмадуудад хүндэтгэл үзүүлэх" нэрийдлээр зарцуулжээ.
Тодруулбал ХУД-ийн ЗДТГ-ын "Шилэн данс" дээр байршуулсан мэдээллүүдээс шүүж үзэхэд энэ оны хоёрдугаар сард 219,080,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр "Ахмадаа дээдэлье" арга хэмжээнд зарцуулсан байна.
Түүнээс гадна ХУД-ийн ЗДТГ-аас дүүргийн ахмадын хороонд сар бүр 28 сая төгрөгийн санхүүжилт олгодог. Жилд 400 сая төгрөг олгодог гэсэн үг. Мөн ахмадуудад зориулсан арга хэмжээ, шинжилгээнд хамруулах гэх мэтэд дүүргийн төсвөөс зарцуулагддаг. Гэтэл сонгуулийн жилд ахмадуудад зориулсан санхүүжилтээс гадна хүндэтгэл үзүүлэх нэрээр 219 сая төгрөгийг зарцуулсан нь анхаарал татаж буй.
Сонгууль бүрийн өмнө эрх мэдэл албан тушаал хашиж байсан улс төрчид "тойргоо усалдаг". Эл жишгээр Ж.Алдаржавхлан гишүүн засаг дарга байхдаа ямар зорилгоор, хэрхэн зарцуулсан нь мэдэгдэхгүй ч 219 сая төгрөгийг тойргийнхоо ахмадуудад зарцуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
15-r horoond 5 jil amidarch suugaa 70 garsan I gen nag 100 jiliin Lin medeli ch oldohgui, Belen selt ch bur sanaltgui dee
Хариулах192.82.92.153
Мөнгө тараадаг шд, намын буян 100к гээд үе үе тараадаг. Бидний татварын мөнгийг
Хариулах