Б.Цэцэг дахин “Сэлбэ сэргэлт” төслийн удирдагчаар ажиллах хүсэлт илэрхийлсэн ч Х.Нямбаатар хүлээж авсангүй

Zuv.mn
8 цаг 0 минутын өмнө

Жүжигчин Б.Цэцэг хэдхэн жилийн өмнө Туул, Сэлбэ голын орчмыг сайжруулах төслийн удирдагчаар ажиллаж, олны шүүмжлэл дундуур “Би энэ ажлыг та нарын төлөө хийж байна” гээд хэвлэлээр яриад явж байв.

Тэр ч бүү хэл “гадаадын мундаг инженерүүдийг өөрийн зардлаар авч ирээд ажиллаж байна. Та нарт намайг хардах эрх байхгүй” гээд даналзаж байв. Арга ч үгүй биз тухайн үед зөвхөн төслийн нэгжийнх нь цалин хөлс, оффисын түрээсэнд 3 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн байв. 

Тэр цаг үедээ Б.Цэцэг нь хот болоод засаг төрийн үйл ажиллагааг өөд уруугүй магтаж, одоо л улс орон хөгжих гээд байна гэдэг байдлаар олон нийтэд мэдээлэл түгээдэг байв. Харин удалгүй олны хэл амнаас болсон уу санхүүжилт зэрэг асуудлаас болсон уу уг төсөл зогссон. 

Тэгвэл одоогийн хотын дарга Х.Нямбаатар хотын голоор урсаж буй голуудыг сэргээн сайжруулна, орчин тойрныг нь ая тухтай болгоно гээд алдарт “Сэлбэ сэргэлт” төслийг дахин эхлүүлж буй бололтой. Сонирхолтой нь жүжигчин, нөлөөлөгч Б.Цэцэг уг төслийн удирдагчаар дахин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэдэг мэдээлэл байна. 

Ямартай Б.Цэцэгийн уг төсөлд оролцох хүсэл сонирхол хэвээр бололтой. Гэхдээ нөгөө талдаа өөрийн сошиал сувагтаа хотын дарга Х.Нямбаатарыг мангар тэнэгээр нь дуудаж, үйл ажиллагааг нь алхам тутамд нь шүүмжилж суугаа нь хачирхалтай. Эсвэл “Сэлбэ” төсөлд оролцох хүсэлтэй байгаа Б.Цэцэгийн саналыг Х.Нямбаатар хүлээн аваагүй гэх мэдээлэл байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна