Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 20 минутын хот конвенцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалт ажлуудын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.
Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барихаар төлөвлөж буй.Тодруулбал хайрцаг дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33км үргэлжлэх 4 эгнээ хурдны замыг тендерийг арванхоёрдугаар дугаар сард багтаан зарлана.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Бид өнгөрсөн 30 хоногийн хугацаанд инженерийн бэлтгэл ажлыг хийлээ. Тодруулбал уг замыг барихад дотоодын компаниудын материалыг ашиглахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд барилга, авто зам, цемент болон арматурын төр төмөр үйлдвэрлэдэг ААНБ-ын төлөөлөлтэй уулзсан.Уг замыг 24-30 сарын хугацаанд барьж дуусгах шахуу хувцас хугацаа тавьсан. Хэрэв энэ хугацаанд хурдны замыг барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш чиглэлийн урсгалыг одоогийн байгаа машины тоон дээр хийсэн. Судалгаагаар замын хөдөлгөөний ачааллыг 38,6%-тай буулгах боломжтой буй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.72.245.121
Ядаж эхний ээлжинд бөөний төв нэртэй жижиглэнгийн худалдаа хийж байгаа худалдааны төвүүд, автомашин явган зорчигчийн огтлолцолоо нэг өөрчлөлт хийгээч
Хариулах139.5.218.245
Нэг л алдаа байна. Техникийн захыг голын эхэнд ундны усны ай сав газарт байршуулах нь хөрсний бохирдол үүсвэл яах вэ гэдэг асуудал үүснэ. Бараан зах техникийн зах хоёрын байршлыг сольчихвол болмоор санагдаж байна.
Хариулах