Г.Жамсрандорж: Монголд ураны салбарт мэргэшсэн 30 гаруй эрдэмтэн байна

Х.Батсайхан
2024/10/31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. 

Манай улс Францын "Орано" групптэй ураны салбарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж байгаатай холбоотойгоор дээрх өөрчлөлтүүд орж ирж байгаа юм. Франц компани Монголд шар нунтаг боловсруулах ч гишүүд атомын цахилгаан станц барих асуудлыг хөндөж, боловсон хүчний нөөц боломжийн талаар лавлаж байв. Тухайлбал С.Ганбаатар яг энэ асуултыг тавихад эрдэмтэн Г.Жамъяндорж "Монгол Улсад ураны судалгаа 1973 оноос эхэлсэн. Тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд голлож байсан ч монгол эрдэмтэн судлаачдыг оролцуулдаг байлаа. Гэхдээ улсын нууцад хамааруулдаг байсан учраас тэр бүр мэдээлдэггүй байв. Түүнээс хойш хийгдсэн судалгааны дүнг Монгол Улс 1993 онд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт өгч, энэ нь "Улаан ном"-д хэвлэгдсэн байдаг. 2000-аад ноос ураны салбарт гаднын хөрөнгө оруулалт орж ирэх нь нэмэгдсэн учраас монгол эрдэмтэд хайгуул судалгаанд хамт мэргэжээд өнөөдрийн байдлаар Монголд энэ чиглэлээр мэргэшсэн 30 гаруй геологич эрдэмтэн байна. Хоёр ч эрдэмтэн ураны салбарт эрдмийн зэрэг хамгаалсан" гэж хариулав.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна