Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 цагт эхэлсэн. Шүүх хурал одоогоор үргэлжилж байна.
Ц.Оюунгэрэл: "Сэтгүүл зүйн салбар алдаа гаргах өндөр магадлалтай салбар. Яагаад гэхээр хүнээс хүнд л мэдээлэл нь дамждаг.
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан орнууд ямар системийг баримталдаг вэ гэхээр сэтгүүл зүй дээр гарсан аливаа нэг алдааг нэгдүгээрт эрүүжүүлнэ гэдэг бол хамгийн харгис дэглэмд байдаг зүйл шүү. Тийм учраас асуудлаа эхлээд сэтгүүл зүйн салбарын зөвлөлөөрөө авч хэлэлцэх ёстой гэж үздэг.
Таван хэргээр шүүгдэж байгаа Н.Өнөрцэцэгт өмгөөлүүлэх эрх заавал байх ёстой. Өмгөөлөгчгүй шүүх хуралд орно гэж байж болохгүй. Н.Өнөрцэцэгийн шүүх хурлаас Монголын ардчиллын хэмжүүрийн олон зүйлс харагдана.
Шүүх дээр төрийн нууцыг хэн хадгалах ёстой вэ гэдэг асуудал яригдах ёстой. Нууцын ажилтан нь нууц бичгээ бариад, танилцуулаад гарын үсэг зуруулаад буцаад тэр нууц бичгээ авах ёстой. Өөрөө хадгалах ёстой. Төрийн нууцыг хэн нэгний машинаас, хаа нэг газраас олдог байх ёсгүй л дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.11.192.34
bi chamaas aij baina avgai mini
Хариулах66.181.161.228
Оюунгэрэл авгай хаа хамаагүй явж байх юмаа талийгаач Элбэгдоржийн хүн
Хариулах66.181.190.17
Америк ардчилалаас уу Чингисийн их засаг шиг хууль монголд хэрэгтэй Ардчилал гэгчид Өнөрцэцэг шантаачин гар ын хүүхэлдэйгээ далимдуулж шоу хийж бх шив
Хариулах