О.Алтангэрэл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг сүүлийн 10 жил нэмээгүй

Х.Есү
2024/11/08

Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс салбарын төсвийн зардлын талаар тодрууллаа. 

О.Алтангэрэл: "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг сүүлийн 10 жил нэмээгүй. Дотоод орлогоороо л өөрсдийгөө аргалаад явж байсан. Өнөөдөр бохирын систем нь асуудалтай, ариун цэврийн шаардлага хангахгүй, дээвэр нь нурж унах гэж байгаа хорих ангиуд, цагдан хорих байрнууд байна. 

Тэндэнд засъя гээд төсөв мөнгө байхгүй. Тэгээд шийдвэр гүйцэтгэл хорих шорон гээд дандаа хойш нь тавьдаг. Үүргийг нь бол нэмээд байгаа. 

Хууль зүйн салбарын төсөв дээр хэд хэдэн байгууллагынх нэмэгдэж байгаа. Гэхдээ үүний цаана дандаа хүний эрх яригдаж байгаа. Бидэнд төсвөөс мөнгө гаргахгүйгээр хийдэг зүйлс зөндөө байна. Гэхдээ зайлшгүй төсвөөс гаргах шаардлагатай зүйлс байна.

Төсвйин дийлэнх нь урсгал зардал. Цалин, цолны нэмэгдэлд л явж байгаа. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхээр тавьсан хөрөнгө мөнгө ч алга" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.46
    2024/11/10

    хоригдолууыдг зүгээр хоолож байхаар ажил хийлгээч дээ

    Хариулах
  • 103.168.34.179
    2024/11/08

    gesen ch shuugchid chini tsadsan bohoi shig telchilj bgaag ta yu geh ve ?

    Хариулах