Польшийн Ерөнхийлөгч Польши Анжей Дуда гэртээ золгүй тохиолдлын улмаас баруун гарынхаа хурууны үзүүр хэсгийг тасалжээ. Энэ явдлын улмаас мэс засалд орсон гэж Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Войцех Коларский мэдэгдсэн байна.
Хүн л юм болохоор төрийн дээд албан тушаалтнууд гэмтэж бэртэх тохиолдол ховор биш гардаг аж. Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари энэ сарын эхээр Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үедээ онгоцны шатнаас унаж хөлөө хугалсан бол Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс өнгөрсөн есдүгээр сард дугуй унаж яваад унаж, баруун гарын бугуй, зүүн гарын хуруугаа хугалж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.207
Мафийнханд таслуулсан юм биш үү. Ийм кино зөндөө бдаг ш дээ.
Хариулах