Жо Байден гэмт хэрэг үйлдсэн хүүдээ өршөөл үзүүлжээ

Zuv.mn
3 цаг 56 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден татвараас зугтсан, буу зэвсэг хууль бусаар худалдаж авсан хэрэгт буруутай нь тогтоогдоод байсан төрсөн хүү Хантер Байдендаа өршөөл үзүүлжээ.

54-тэй Хантер Байден 2018 онд буу хууль бусаар худалдаж авснаа нуун дарагдуулсныг өнгөрсөн зургадугаар сард Шүүх хөдөлбөргүй нотолсон байдаг. Ингэснээр албан үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийн төрсөн хүү гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон анхны тохиолдлыг бий болгосон юм. Улмаар есдүгээр сард тэрбээр татвараас бултаж байсан нь илэрч, хоёр ч хэрэгт буруутгагдсан юм.  

Сэтгүүлчид мэдээж, энэ явдлын дараа хүүдээ өршөөл үзүүлэх эсэхийг Жо Байденаас асууж, тэрбээр үзүүлэхгүй гэсэн байр суурь илэрхийлдэг байж. Гэвч өнгөрсөн ням гарагт өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зуржээ.

“Эцэг хүний хувиар, Ерөнхийлөгчийн хувиар ийм шийдвэр гаргасан гэдгийг америкчууд ойлгоно гэж найдаж байна” гэж тэрбээр мэдэгджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.195
    2 цагийн өмнө

    үхтэл үр харам гэж үг мэдхүү та нар

    Хариулах