Засгийн газраас дахин өргөн барьсан ирэх оны төсөвт соёлын үйлчилгээний ваучер, кино урлагийг дэмжих сан, зам, гүүрийг өргөтгөх болон гадаад томилолт зэрэг зарим зардлуудыг танасан. Тэгвэл нэн шаардлагатай байгаа хавдрын эмнэлэг барихаар 7.9 тэрбум төгрөгийг тусгасан юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "ХСҮТ-ийн хашаанд байгаа дөрвөдүгээр эмнэлэг бол Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Яг одоо Хөгжлийн банкны ч өмч биш, дөрөвдүгээр эмнэлгийнхээ ч өмч биш асуудалтай байгаа. Иймээс үнэлгээнээс нь эхлээд асуудалтай зүйл их байгаа учраас уг эмнэлгийг улс худалдаж авах боломжгүй нөхцөл байдалтай байгаа.
Эмнэлэг барихгүй жил болоход иргэд дөрөв, таван мянгаараа үхээд байгаа зүйл байхгүй. Харин бид төвлөрлийг бууруулж, эмчилгээ үйлчилгээг аймаг, орон нутагт хийдэг болох ёстой.
Мөн хавдрын эмнэлгийг барих ёстой гэдэг дээр бүх УИХ-ын гишүүд дэмжиж байгаа. Тендер шалгараад ирэх оны зургаадугаар сарын 30-нд зураг төсөв нь бэлэн болохоор байгаа.
Уг барилга нь 95 мянган мКв талбайтай, 400 орчим тэрбумын өртөгтэй байх тооцоолол байна. Одоогийн байгаа хавдрын эмнэлэг Баянзүрх дүүрэг буюу нийслэлийн зүүн хэсэгт байрлаж байгаа учир шинэ эмнэлгээ төвлөрлийг сааруулах үүднээс Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 10 мянган мКв газрын асуудлыг шийдвэрлэсэн.
Зураг төсөв нь эхэлчихсэн байгаа учир ирэх оны төсөвт дэд бүтцийн төсвийг шийдүүлээд эхний ээлжинд 7.9 тэрбум төгрөг байхаар тусгасан.
Цаашдаа барилгын ажил хамгийн бага хугацаандаа гэхэд гурван жил болох байх. Энэ хугацаанд хавдрын эмчилгээ, үйлчилгээг амьдарч байгаа аймаг, дүүрэгтээ авдаг байхаар бодлого, төлөвлөгөөг боловсруулж ажиллана.
Бид аливаа асуудлыг шийдвэрлэхээр нэг төв бариад, тэндээ бөөгнөрдөг тогтолцооноос салах ёстой. Тийм учраас аймаг орон нутагт хавдрын эмчилгээг сайжруулах шаардлага байгаа. Үүнтэй холбоотойгоор бид аймаг орон нутагт техник, тоног төхөөрөмжөөр хангах 45 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.67
Шавхруу хүн чанар
Хариулах