Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй, энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх агуулга бүхий анхдагч хуулийн төслийн талаар санаачлагчид нь мэдээлэл өглөө. Уг хуулийн төслийг П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Ж.Алдаржавхлан нарын таван гишүүн санаачилсан юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Хуулийн төсөл өргөн баригдсанаар иргэдийн дунд тоо хэмжээг хязгааргүй болгосонтой холбоотой болгоомжлол байх шиг байна. Тэгвэл энэ хуулиар Ажлын байрны квот гэдэг зүйлийг л байхгүй болгож байгаа, хяналтыг өөр хуулиар зохицуулдаг гэдэг тайлбарыг өгье. Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно" гэж заасан байдаг. Хяналтыг энэ хуулиар тавина.
ГИХГ Монголд орж ирж байгаа гаднын иргэдийг хянаж чаддаг болсон. Өмнө нь пасспорт, гарын үсгээ өөрчлөөд ороод ирэх боломж байсан бол одоо хурууны хээгээр нь хянаж байгаа.
Өнөөдөр Монгол Улс гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрлийг квотоор олгож байгаа. Энэ бол авлигын эх үндэс юм. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтэй дарга том компаниудад хуваарилдаг. Та бүхэн хараарай. Энэ квотыг авсан ААН-үүдийн хамааралтай хүмүүс нь дандаа улстөрчид байгаа. Гэтэл нэг жижиг ресторан гадаад тогооч ажиллуулья гэхэд цалингаас нь гадна жилд 16 сая төгрөг төлөх болдог. Нэг мужааны цех хөрөө раман дээрээ гадаад сайн мэргэжилтэн авчраад таван монгол залууг дагалдуулаад сургачихья, сургуулиад англи хэлний багш авчиръя гэхээр мөн ижил асуудал тулгардаг. Тиймээс нэг ч гэсэн жижиг аж ахуйн нэг сайн мэргэжилтэн ажилуулаасай гэсэндээ энэ хуулийн төслийг санаачилсан юм.
Гэтэл том ААН-үүд нь квот авч, түүгээр зогсохгүй тодорхой хэмжээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгддөг. Тийм учраас квотыг байхгүй болгож байгаа юм. Бусад улсад ч квот гэдэг ойлголт байхгүй, хяналтыг Иммигрейшн буюу манайхаар Гадаадын иргэн харъяатын газар нь тавьж явдаг.
14 мега төсөл дээр ажиллах боловсон хүчний дутагдалд орох нь тодорхой болсон.
“Женко”-гийн гар хөл бологсод хятадууд орж ирэх гэж байна, тэгвэл монгол хүүнүүд хятадуудтай гэр бүл болно гэж мушгиж байна. Тэдэнд хандаж, “Дайрвал над руу дайр, монгол охид, бүсгүйчүүдийг битгий доромжил” гэж хэлье” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Н.Батсүмбэрэл гишүүн мэдэгдэлдээ сүүлийн үед ажлын байр дээрээ тогтвортой ажиллах боловсон хүчин хомсдолтой болсныг онцолсон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.17
munguur ugjuulj hiirhej oridog mudakuud zasgiin tuvluj bg buteen baiguulaltand gar bie oroltsoj chadah uu ? uuntei l holbootoi tusul barisan bn shuudee! uund ymar ulsaas hun huch avah asuudal bol mongoliin taliin ajil hariutsagchiin buren erhiin asuudal , uund ter hytaduud chini dur medej orj irehguiee ! mongol ulsiin hil hynalt gej bdg ym !
Хариулах202.9.46.113
Хязгааргүй хятад оруулж ирж суурьшуулхыг зөвшөөрөхгүй эсэргүүцэж байна .Эх орноо гэсэн сэтгэлтэй Баттулгыг бүү харлуул .Та нарын үйлдэл нь эх орноосоо урвасан үйлдэл
Хариулах