​ Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Х.Батсайхан
2 цаг 56 минутын өмнө

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 жилийн ойг угтан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордны "Их Монгол" танхимд явагдаж байна. Тэмцээнийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нээж, жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тэмцээнд оролцохоор улс орны өнцөг булан бүрээс шалгаран ирсэн тамирчдад амжилт хүсэв. Тэрбээр, аливаа тоглоомыг тоглох үед хүний жинхэнэ бодгал мөн чанар илэрч байдаг бол шатар тоглоход оюунт шинж давамгайлдаг. Оюуны спорт өргөжин тэлэх чухал гэсэн юм.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун нар тэргүүн ширээний эхний нүүдлийг хийснээр тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас эхний үе шатуудаас шалгаран тунаж үлдсэн 25-86 насны 145 тамирчид өрсөлдөж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна