Н.Тэгшбаяр: Газар доор уусган баяжуулах аргаар олборлосноос цацрагт хордсон тохиолдол дэлхийд гараагүй, Монголд ч гарахгүй

Zuv.mn
2025/01/16

Монгол, Франц Улсын Засгийн газар “Эрдэнэс Монгол” ХК, Францын “Орано майнинг” компанийн хооронд байгуулагдах хөрөнгө оруулалтын гэрээг маргааш б атлах гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор “Бадрах энержи” компанийн Монголын талын 34 хувийг эзэмшигч “Мон Атом” компани хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр тэргүүтнүүд оролцов.
Доктор Н.Тэгшбаяр “Уран бол цацраг идэвхт ашигт малтмал. Энэ утгаараа ураныг эрэх, хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа Монгол Улс болон олон улсын Атомын энергийн агентлагаас баталсан дүрэм журмын дагуу явагдана.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс газар доор уусган баяжуулах аргаар технологийн туршилт хийж 10,000 тонн уран олборлосон. Дэлхий дээр хийж байгаа бүх олборлолтын 60 хувьд энэ аргыг ашиглаж байгаа.
Цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ дэлхий нийтэд тэмдэглэгдээгүй байна. Манай улсад ч ийм асуудал болохгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхийг хүсэж байна” гэв.
МонАтом компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал “Тус хөрөнгө оруулалтын гэрээнээс олох өгөөж +50 буюу өгөөжийн Монголын ард түмэн хүртэнэ. Монголоос авсан шар нунтаг ойрын 50-60 жилдээ Европын орнуудад эрчим хүч болж очно” гэлээ.

Мөн “Мон Атом” ХК-ийн мэргэжилтэн Я.Ганболд “Уранаас болж мал өвчлөлтэй болсон гэх асуудлыг олон жил ярьж байгаа. 2012 оноос хойш найман удаагийн судалгаа шинжилгээ хийхэд малын өвчлөлийн шалтгаан нь уран гэдэг дүгнэлт гараагүй” гэж мэдэгдлээ.



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.78
    2025/02/07

    Tegshbayar hudaldagdsan hun, doktor hamgaalaagui hun, mungu avsan bolohoor yu ch hiij magadgui shuu

    Хариулах
  • 66.181.187.203
    2025/02/03

    Цацрагт хордохгүй ч гүний ус нь хүчилд хордоно. Хүн амьтад аажмаар хавдраар шаналж үхэцгээнэ

    Хариулах
  • 202.126.88.190
    2025/01/26

    Oron shorond mngonoos bolt orsn yum ajilgui ehner huhde tejeeh gej hula,hulgaig hiij bh shiv,chadahgui bj olon yum gargaj yadag yum,ard tumnig yu gej bodsn huur ve zail zail

    Хариулах
  • 202.9.40.78
    2025/01/25

    hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin

    Хариулах
  • 66.181.161.1
    2025/01/22

    Одоо өнгөрсөөн монголнуудаа поезд ушёл гэжаагаашт мянгантаа орилоод дэмий боллоо доо бид хүчиндүүлч ихлээ.Тэгэ

    Хариулах
  • 66.181.187.82
    2025/01/21

    Ураны хог хаягдлаа хаана булшлах бэ? Өөрийнх нь хүүхдээс 4 төмсөгтэй хүү төрж улам олон үрстэй болох болтугай

    Хариулах
  • 202.126.88.215
    2025/01/17

    10000тн зөвшөөрөлгүй олборлосон бн Монгол улсад хир татвар төлсөн бэ ямар ашигтай вэ чи хариуцлага хүлээн шү чамаас бид биш юм а гэхэд нутаг усны эзэд нь одоо биш ч үр удмаас чинь авна чи одоохондоо мөнгөнд цадаж бгаа ч

    Хариулах
  • 66.181.161.145
    2025/01/17

    Yugach medehgui zavasn yum yum.ene zavaanaas ir hun bjl bgshtri

    Хариулах
  • 66.181.161.145
    2025/01/17

    Ene bol hogiin.liftend sejgiin mngluin saihn huuhnud ged itikoid bdg bsn,tsagdaagaas barij baudnshtei,or hun bvl itgeh bh, .huhnuude tejeej chadahgui bj hulgai hiin Hnde,boli boli

    Хариулах
  • 202.126.91.22
    2025/01/16

    Эсэргүүцэж байна

    Хариулах
  • 122.201.31.196
    2025/01/16

    Эсэргүүцэж байн

    Хариулах