Хоёр хөл дээрээ явдаг хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг Монголоос оллоо

Zuv.mn
3 цаг 51 минутын өмнө

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Японы Окаяамагийн их сургуулийн хамтарсан экспедиц Монголын говиос аварга том үлэг гүйрвэлийн мөр олж илрүүлжээ. 92 см урттай уг мөрийг шинжлэх ухаанд мэдэгдэж буй хоёр хөл дээрээ явдаг үлэг гүрвэлүүдээс хамгийн аварга том биетэй нь байсан гэж үзэж байгаа аж. Цэрдийн галавт /100-66 сая жилийн өмнө/ амьдарч байсан уг хадрозавр буюу нугасан хөшуут үлэг гүрвэлийн биеийн урт 15 метр хүрдэг байсныг шинэ олдвор баталж байгаа бөгөөд энэ нь хоёр хөл дээрээ явдаг үлэг гүрвэлүүдээс хамгийн том нь ажээ.

Өмнө нь энэ төрлийн хамгийн том үлэг гүрвэлийн үлдэгдэл БНХАУ-ын Шаньдун мужаас олдож байсан аж.

Мөр олдсон газрын ойр орчимд 85 см орчим урттай өөр 13 мөр олдсон бөгөөд энэ нь уг аварга амьтны яс ойр орчмоос нь олдох найдлагыг төрүүлж байгаа юм байна. Окаямагийн их сургуулийн профессор Ишигаки судалгааны дараагийн үе шат уг аварга нугасан хошууд үлэг гүрвэлийн бүтэн араг ясыг олох явдал гэж мэдэгдсэн байна.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна