Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
- Нийслэлийн шуурхай штабын гуравдугаар хуралдааны талаар,
- "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян" өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,
- Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна