Б.Жаргалан: Хурдан морины уралдааны хууль эрхзүйн орчныг нарийвчлах шаардлагатай байна

Zuv.mn
12 цаг 28 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Жаргалан олон нийтийн анхаарлын төвд байгаа хурдан морины уралдаан, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар хууль эрхзүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж үзэн, энэ тал дээр ажиллахаар иргэдээс санал авч эхэлжээ. 

Тэрбээр фэйсбүүк хуудастаа "Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд морины уралдаан, сунгааны үеэр амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн талаар Хүний эрхийн үндэсний комисс мэдээлжээ. Хүүхдийн амь нас, хүүхдийн эрх нэгдүгээрт байх ёстой гэдэг бол маргаад байх асуудал огт биш. Хурдан морины уралдаан уламжлал, соёл, ахуйгаасаа халиад энтертэйнмэнт, бизнес болсон тул илүү нарийвчилсан зохицуулалт шаардлагатай болох нь ч харагдаж байна. Энэ чиглэлээр ажиллах бодолтой байгаа тул та бүхэн саналаа хэлээрэй" хэмээн бичсэн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    1 цагийн өмнө

    Uyachdad zuvhen undesnii bayar naadamd uzuulsen amjil(Behchuud, sir hid shig) -Aaron ni Ulsiin tsol olgodog boloh ni Nen turuund shiidel Ulsiin naadamd 4 turuulj avdag Darhan avragatai duitseh Tod manlai tsoliig Ulsiin naadamd negch turuugui uyaach neg jiliin 4 business naadamd 4 morit achij (eeree negd ni oroltsono) yavuulaad bolzol hangadag yavdliig huuli todorhoi zasah heregtei

    Хариулах
  • 139.5.216.34
    10 цагийн өмнө

    Зөв харсан байна. Бизнес , энтертаймент болж хөдөөдөө амьдарч малаа малладаг малчин хүмүүс морин уралдаанд оролцох , монгол морь уралдах боломжгүй болсон нь үнэн. Үүнийг дагаад монгол адуу устах, адууны уламжлалт өв соёл устахын ирмэгт тулсөн. Одоо морин уралдааныг уламжлалт, мэргэжлийн гэж салгах хэрэгтэй. Эрлийз адуугаа том хүн нь унаад бооцоо, мөрийгөө тавиад жилийн турш уралдна л биз. Харин цэвэр монгол адуугаа хүүхэд нь унаад улсын баяр наадамдаа, урин цагийн уралдаанд оролцох биз Тэгээд ч өвөл, хавар малаа маллаж буй хүмүүс морь уяж, уралдуулах ямар зав байх вэ дээ. Мориор дагнасан бизнес, улстөрийнхөн, тэднийг дагаж баяжсан том цолтой, малгайтай уяач нар л мөнгө бизнесээ бодсон ажил болоод байгааг анзаарчээ гэж ойлголоо. Олигтойхон өөрчлөлт хийж, дахиин хэрүүл болохооргүйгээр хуульчлаад өгөөрөй.

    Хариулах