П.ГАНЗОРИГ: Сар бүрийн худалдан авалтын 720 мянган төгрөг хүртэл дүнд ногдох НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох хэрэгтэй

Zuv.mn
12 цаг 27 минутын өмнө

Татварын хууль, эрхзүйн орчныг шинэчлэх шаардлага тавигдаж, багц хуулийн төслүүд ирэх Хаврын чууулганаар хэлэлцэгдэх гэж байгаатай холбоотойгоор улстөрчид, салбарынхан, иргэд өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. 

УИХ-ын гишүүн П.Ганзориг энэ асуудлаар "Сар бүрийн НӨАТ-ын буцаан олголтыг хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээтэй уялдуулж, тухайлбал одоо байгаагаар 720 мянган төгрөг хүртэл дүнд 100 хувь буцаан олгох хэрэгтэй.

Энэ иргэдийн төлж буй хэрэглээний татварт бодлогоор дэмжлэг үзүүлж бага, дунд орлоготой иргэдэд бодитой дэмжлэг болж чадна" хэмээн байр сууриа илэрхийллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    2 цагийн өмнө

    Hudelmeriin hulsnii dood hemjeegeer tsalinjdag humuus orlogiin alban tatvar teldeggui . Hun bur tatvar teleh uuregtei Batsaan olgolt ni 5 huvi baihad bolno baih

    Хариулах