Боловсролын сайд П.Наранбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му нарыг хүлээн авч уулзлаа.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд өнгөрсөн онд манай улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах шууд бус санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлнэ хэмээн амлалт өгсөн билээ.
Уулзалтаар дээрх төслийг эхлүүлэхтэй холбогдуулан англи хэлний багш нарын түвшнийг сайжруулахад авах арга хэмжээний талаар санал солилцов.
Энэхүү төслийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд англи хэлний багш бэлтгэх, давтан сургах, чадавхжуулахыг мэргэжлийн байгууллага хариуцан, НҮБ-ын Хүүхдийн сан хяналт тавих байдлаар оролцох нь зүйтэй гэсэн саналыг Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна