Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хууль зөрчиж, албан тушаалд очсон уу гэх асуудал өнөө ч хөндөгдөж, анхаарал татаж байна. Учир нь түүнийг сөрөг хүчин болох тус аймгийн Ардчилсан намын гишүүд Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар ханджээ.
Төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг дарга нь гурваас доошгүй жил төрийн албанд ажилласан байна гэж заасан байдаг. Харин Д.Пүрэв-Очир дээрх шаардлагад нийцээгүй байхад хууль зөрчиж, Засаг дарга болсон хэмээн үзэж буй хүн олон байгаа юм.
Тодруулбал, Д.Пүрэв-Очирын намтарт 2018-2023 онд Иргэний нисэхийн Ерөнхий газар Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан хэмээн бичжээ. Үнэндээ тэрбээр ИНЕГ-т ажиллаж байсан гэж үзэх түүхгүй юм байна. Харин ИНҮТ буюу Иргэний нисэхий үндэсний төвд 2018-2022 онд мэргэжилтэн, 2022-2023 онуудад ИНҮТ-ийн Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Угтаа ИНЕГ-ын даргаас бусад ажилтан, албан тушаалтнууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт харъяалагдаж байсан бөгөөд Төрийн албанаас цалинждаггүй тул төрийн албан хаагч биш аж.
Өөрөөр хэлбэл, ИНЕГ-ын даргын албан тушаалаас бусад албан тушаалыг нь Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахгүй гэж заасан байдаг аж.
Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Д.Пүрэв-очирыг ИНЕГ-т ажиллаж байсан байдлыг Төрийн албанд ажилласанд тооцсон гэх агуулгатай доорх албан бичгийг гаргаж өгчээ.
Энэ мэт бөөн будилаан, хэл амтай томилодгсон Булган аймгийн Засаг даргын хууль зөрчиж томилогдсон эсэх асуудал өнөө ч дуусаагүй үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.77
Пүрэв-Очир 2018 оны 10,11 сар байна уу да сүүл орчим бх ИНЕГ-н НБУГазарт менежер байсан. 2020 оны 2 сард ИНҮТ гэж байгуулагдаж НБУГ нь бүтэц хийгдэж байхгүй болсон. ИНҮТ-д лав байгаагүй. Харин сүүлд 2022 оны бараг зунаас ИНҮТ-д Санхүүгийн даргаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 2023 оны зун гарсан бх.
Хариулах103.57.92.26
Огцруулаач
Хариулах