М.Нарантуяа-Нара: Намайг номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү

Х.Есү
2 цаг 33 минутын өмнө

Утааны Хяналтын Ерөнхий Сонсгол 2 дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, 

Хэлэх үг байна.

Иргэн гэхээрээ ордон дүүрэн чарлаж хулгайч нохойгоор нь баруун солгойгүй дуудаж, бусад иргэдийн үг хэлэх боломжийг ч хааж хашгичиж бүдүүлэгтээд ямар байнгын хорооны хариуцах асуудалд байгаагаа ч мэдэхгүй чарлаад. 

Утааны сонсголын ажилд Байгаль орчны Байнгын хорооны гишүүд болон утааны ажлын хэсгийн гишүүд оролцох ёстой ажил юм. Ирц нь Байгаль Орчны Байнгын Хорооны Гишүүдээр бүртгэгдэж эхлэх учиртай.

Тойрогтой гишүүд тойрогтоо ажиллаж бгаа, тойргийн биш ч холбогдох байнгын хороо ажлын хэсгийн хурал уулзалт ажлууд тасралтгүй явагдаж байгаа.

Өчигдрийн хурлаар 2008 оноос хойш хотын дарга байсан бүх хүмүүсийг сонсголд байлцуулах хүсэлт гаргасан.

Атал, нэг иргэн би л хамар дороо хагархайтай гэсэн шиг хурал бүр дээр аргументгүй хий хараахаас цаашгүй хэр нь 126 гишүүний 110 лавтай байхгүй хуралд намайг нэхэж энэ тэр. 

Хэний юуны захиалгаар яагаад жүжээд яваа нь илт. 

Би энэ сонсголд суух үүрэг хүлээгээгүй харин бусад ажлын хэсгийн хурлуудын завсраар суугаад иргэдээ төлөөлөөд үг хэлээд байхад одоо номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү" гэжээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.59
    42 минутын өмнө

    Эргүү Нара би гэсэн шиг орилж харааж загнаж суудагсан

    Хариулах
  • 95.117.189.87
    38 минутын өмнө

    baliar awgai im maig songodog mongolchud ursdu buur malnasa dor mal… baliar shireni yanhan gudamjni zanga tawihgui e

    Хариулах
  • 66.181.160.81
    32 минутын өмнө

    Номхорч л ёстой болохгүй шүү

    Хариулах
  • 103.140.10.207
    37 минутын өмнө

    Түй май шүү! гээч

    Хариулах